Паралимпын наадмын аварга Э.Содномпилжээ эх орондоо ирлээ

Админ
2021/09/07

"Токио-2020" зуны Паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-ын жинд алтан медаль хүртсэн Монгол Улсын гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ тэргүүтэй тамирчид эх орондоо иржээ. 

Э.Содномпилжээ энэ жилийн Паралимпын  дээд амжилтыг тогтоож, алтан медаль хүртсэн юм. Тэрбээр энэ тухай хэлэхдээ "Жиндээ нэгд явж байсан учраас сэтгэлзүй өндөр, бэлэн байсан. 250 кг-ыг өргөнө гэсэн бодолтойгоор орсон, боломж 100 хувь байсан. Дасгалжуулагчдаа, Монголын шигшээ багийнхандаа баярлалаа. Парисын олимп болоход гуравхан жил үлдсэн байна. Ард түмнээ баярлуулахын төлөө хичээнэ" гэсэн юм. 


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна