Бүтэлгүй нягтлан бодогчоос Marvel-ийн анхны Азийн супер баатар болсон Сим Лиу

Админ
2021/09/08

Марвел Студийн шинэ бүтээл “Шан-Чи болон Арван Бөгжний Домог” уран сайхны киноны Шан-Чин дүрийг бүтээсэн жүжигчин Сим Лиу 1989 онд БНХАУ-ын Зүүн хойд хэсэгт орших Харбин хотод төрсөн ба 5 настай байхдаа эцэг эхтэйгээ амьдрахаар Канад руу нүүж ирсэн байна.

Тэрээр Баруун Онтариогийн их сургуулийг бизнесийн чиглэлээр төгссөн бөгөөд хамгийн анх “Deloitte”-д нягтлан бодогчийн ажилд орчээ. Гэсэн хэдий ч нягтлан бодогчийн энэ ажлыг өөрт нь тохирохгүй байгааг ойлгосон ба есөн сарын дараа ажлаасаа халагдсан юм. Энэ тухай тэрээр “Тэр үед үнэхээр аймшигтай байсан. Би өдөр бүр, минут тутамд тэр ажлыг хийхдээ үзэн яддаг байсан.” хэмээн өөрийн твиттер хуудаснаа хуваалцжээ. 

Ингээд тэрээр өөрийн хүссэнээр амьдрах боломжтой болж өөр шинэ зүйлийг туршиж үзэх шийдвэр гаргасан байна. Магадгүй тэр л шийдвэр түүнийг одоогийн гайхалтай амжилтын эзэн болох анхны алхам байсан байх.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна