Хавчлагад өртсөн Хазарачууд Монголоос амьдрах зөвшөөрөл хүсэв

Админ
2021/09/09

-Хавчлагад өртсөн Хазарачууд эх нутагтаа ирэхийг хүсч байна-

Афганистан нь Паштун, Тажик, Узбек, Хазара, Балочи, Туркмен зэрэг олон үндэстнээс бүрдсэн улс бөгөөд үндэстэн хоорондын зөрчил ихтэй. Гэхдээ эдгээр үндэстнүүд дотроо ганцхан Ази гаралтай, Ази зүс царайгаараа ялгардаг нь Хазарачууд. Тэд одоогийн Афганистанд болж буй хүндхэн нөхцөлд шашны урсгал, угсаа гарлаасаа болж хамгийн ихээр хэлмэгдэж, хавчлаганд ороод байгаа үндэстний цөөнх юм.

Талибанчуудын үйлдсэн террорист халдлагуудын улмаас олон зуун Хазара хүн амь үрэгдсэн ба энэ нь тэдний амьдралд аймшигтай цохилт болоод байна. Хазара нарын хувь заяа Талибанчууд засгийн эрхэнд гарсан цаг үеэс улам хүндэрсэн бөгөөд  үндэстний цөөнх болсон тэд устгалд өртөж, мөхөхөөс эмээж байгаа юм.

Яг одоо Афганистанчууд эх орноосоо явах гэж цөхрөнгөө барж, юу ч хийхээс буцахгүй  нөхцөл байдалд байна. Кабул хотод ажиллаж амьдардаг Хазара үндэстний төлөөлөл Гафур болон бусад олон Хазара нар эртний эх нутаг болсон Монгол нутагтаа эргэн очихыг маш ихээр хүсч байгаа ба Монголын төр тэдэнд Монголд амьдрах зөвшөөрөл өгнө гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.Тэрээр хэлэхдээ

“Талибанчууд Хазараг үзэн яддаг, учир нь бид ухаантай, шаргуу ажилладаг, сайн ажил, сайн албан тушаалтай. Гэхдээ тэд үүнийг хүсэхгүй байна. Тэд Хазарачууд хэт их эрх мэдэлтэй болно гэж айж байна. Монголын хүн ам ийм цөөхөн. Тиймээс тэдэнд эх орондоо ажиллах сайн, чадварлаг хүмүүс хэрэгтэй. Тиймээс Хазара Монголдоо очвол сайн боловсон хүчин байж чадна гэж бодож байна. Хаа сайгүй аллага, ажилгүйдэл дүүрэн ийм нөхцөл байдалд байгааг Монголын засгийн газарт хэлээрэй." хэмээн хэлсэн байна. 


3
2
0
0
3
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.76.35
    2021/09/09

    Ed nariig awchihad yun bolohgui gej

    Хариулах
  • 64.119.24.151
    2021/09/09

    Wellcome

    Хариулах
  • 43.228.129.196
    2021/09/09

    edrig avah ni mongol ulsad l ashigtai busuu?

    Хариулах
  • 202.9.47.11
    2021/09/09

    Эх нутагтаа ирэхийг хүсч бна ч гэх шиг..Монгол хэдийдээ афган хазарачуудын нутаг болчихоов..үүнийг бичсэн хүн гэр бүлээ аваад зайлаарай зүгээр..хүн 9 дэх үедээ мах цусан төрөл холддог тэгэхээр наад хазара гээд байгаа цөөнхүүд чинь Монгол төрөлтнөөс аль хэдийн тасарчихсан холдчихсон байгаа..

    Хариулах
    • 43.228.129.196
      2021/09/09

      yah gej engej bdin mongoloos busad ihenh ulsuud diversity boltsn l bizde