МУГТ Э.Цэндбаатар өөр улсын тамирчин болохоор шийдсэн үү?

Админ
2021/09/09

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн хурлаар Үндэсний шигшээ багийн тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатарыг шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан байна. Ингэснээр тэрбээр ирэх сард болох ДАШТ-д оролцох боломжгүй болж буй юм.

Монголын Боксын холбооны Ерөнхий дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэгч Энхтөр:  

“Боксын тамирчид өндөр сахилга бат, ёс зүйтэй байж амжилт гаргахаас гадна улс орондоо зөв үлгэр дуурайлал болох ёстой гэсэн үндсэн шаардлага тавигддаг. Гэтэл Монголын шигшээ багийн тамирчин Э.Цэндбаатар шөнийн 02 цагийн үед архидан согтуурч, хүнтэй зодолдсон. Энэ ганц удаагийнх биш. Өмнө нь бааранд зодолдсон, Эрдэнэт хотод багш, дасгалжуулагчтай зодолсон, гудамжаар нүцгэн шалдан явж байгаа зураг олон нийтэд дэлгэгдсэн гээд удаа дараа зөрчил гаргасан.

Хөдөлмөрийн баатар ч бай, гавьяат ч бай, ямар ч амжилт үзүүлсэн тамирчин байсан хариуцлага хүлээх ёстой. Иймд холбооны шийдвэрийг зөв гэж үзэж байна. Бид цаашид сахилга батын зөрчил гаргасан тамирчин, дасгалжуулагч гээд бүх хүнд хатуу хариуцлага тооцож улам сахилга баттай байх болно” гэв.

 

Монголын Боксын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Бадар-Ууган:

 "Э.Цэндбаатар ёс зүйн алдаа гаргасан. Иймд Удирдах зөвлөлийн хурлаар шигшээ багаас хасах шийдвэр гаргасан. Спорт нэг хүнээр дутдаггүй. Дараа дараагийн тамирчид бэлтгэлээ хийгээд бэлэн байдаг. Ямар ч спорт шударга байх ёстой. Энэ бол спортын ардчилал” гэв.


Тэгвэл Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар өөрийн цахим хуудаснаа "Өнөөдөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд орно гээд бэлтгэлээ хийж байсан. Одоо бэлтгэл хийх шаардлагагүй. Монголдоо ч байх шаардлага алга. Би хэнд ч гомдохгүй. Хэлэх зүйлээ хэлнэ" хэмээн бичжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна