Жүжигчин Ц.Төгсбилэгт, О.Итгэл СТА боллоо

Админ
2021/09/09

Монголд орчин цагийн мэргэжлийн театр үүсч хөгжсөний 90 жилийн ой болон Монгол Улсын соёл урлагийн ажилтны 28 дахь өдрийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчдээс салбартаа тэргүүлсэн шилдэг тэргүүний уран бүтээлчид хийгээд арын албаныхан өнөөдөр тодорлоо.

Тухайлбал: Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр: туслах найруулагч О.Итгэл, жүжигчин Ц.Төгсбилэгт, менежер Ш.Чандмань, эмэгтэй хувцасны эрхлэгч Н.Нямдарь, жижиг хэрэглэлийн эрхлэгч А.Оюунчимэг, мужаан Г.Алтангэрэл нар шагнагдсан бол Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдэгээр жижүүр Ж.Оюунцэцэг, үйлчлэгч Б.Мягмардорж, үйлчлэгч Л.Энхтөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүндэт жуух бичигээр жижүүр Л.Нарангэрэл, Соёлын яамны Жуух бичиг нүүр будаг парикийн эрхлэгч М.Энхтүвшин, Тайз засагч А.Ууганбаяр нар шагналаа гардан авч баяр дээр баяр нэмж хамт олноо баярлууллаа.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна