Google: БНХАУ-ын олон улс дахь сошиал явуулга хэрээс хэтэрлээ

Админ
2021/09/10

С.ЭНХЦЭЦЭГ

БНХАУ-ын засгийн газрын ашиг сонирхлыг дэмжих зорилго бүхий томоохон хэмжээний компанит ажил цахим орчинд өрнөж байна. Олон улсын тагнуулын байгууллага энэхүү нууц ажиллагааг илрүүлснээ өчигдөр зарласан. Хятад улс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрийн ашиг сонирхлыг дэмжих мэдээллүүдийг оруулж байж. Энэ нь улс орнуудын мэдээллийн эх сурвалж болсон гол платформ руу чиглэж нууцлалын системд халдах зарчмаар явагддаг аж. Түүгээр ч барахгүй АНУ-ын эсрэг сөрөг пи арын баг ажиллаж байсан тухай судлаачид мэдэгдсэн юм. 

FireEye болон Google компанийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар энэхүү хэрэг 2019 онд ч мөн тохиолдсон байна.Тухайн үед Хятадын эзлэн түрэмгийллийн эсрэг Хонконгийн ардчилсан хөдөлгөөнийг шүүмжлэх зорилготой суртал ухуулгын мэдээлэл тараасныг тогтоосон байдаг. Олон улсын тагнуулын байгууллага БНХАУ-д сануулга өгч мэдээллийг устгуулснаар уг хэрэг өндөрлөсөн. Гэвч энэ удаа дээрх ажиллагааны цар хүрээ улам өргөжиж, Twitter, Facebook, Google тэргүүтэй дэлхийн олон арван сайтуудын системд нэвтэрсэн байна. Шинэ ажиллагаа Аргентин гэх мэт өмнө нь Хятадын суртал ухуулгын бай болж байгаагүй улс орнуудад нэвтэрчээ. 

Дэлхий даяар уг сүлжээнд олон орон хамрагддаг боловч Орос, Германд хүрсэн ухуулга ихээхэн хувийг эзэлж байгаа аж. Энэ нь улс төрийн зорилготой гэдгийг шинжээчид хэлж байна. Анхаарал татаад буй хамгийн гол асуудал бол ковид-19 халдварын гарал үүслийн талаарх хуурамч мэдээлэл юм.Үүнд шинэ коронавирус нь Хятадаас өмнө АНУ-д гарч ирсэн бөгөөд үүнийг АНУ-ын арми боловсруулсан гэсэн мэдээллийг хэдэн саяар нь нийтэлсэн аж. Дээрх мэдээллүүд vKontakte, LiveJournal зэрэг орос, герман, испани болон бусад хэл дээрх олон нийтийн сүлжээнд тавигджээ. Вирусийн талаар хуурамч мэдээлэл сурталчлахаас гадна тус бүлэглэлийн өөр нэгэн нэг зорилго нь Дональд Трампын стратегич асан Стив Бэнноныг шүүмжлэхэд чиглэжээ. Ази хүмүүсийг ялгаварлан гадуурхах үзлийг шүүмжилсэн олон нийтлэлүүд АНУ-ыг илт давуу буруутгасан агуулгатай байсан аж. “Бид Орос, Герман, Испани, Солонгос, Япон хэл дээрх контент АНУ тэргүүтэй бусад платформ дээр Хятадын улс төрийн бодлогыг хэт сурталчилсан байгааг илрүүлсэн” хэмээн FireEye компани пүрэв гарагт нийтэлсэн тайландаа дурджээ.

Олон тооны мэдээллийн сурвалжууд хоорондоо холбогдож, ижил зургийг ашигладаг бөгөөд судлаачид тэрхүү холбоосыг ашиглан нэг эх сурвалжтай болохыг илрүүлсэн байна. Үүний ихэнх нь Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг төдийгүй тус улсын засгийн газрын суртал ухуулгын бодлоготой нийцдэг аж. Судлаачид Бээжингийн талаас хэргээ хүлээсэн ямар ч хариулт авч чадаагүй.

Харин Вашингтонд суугаа Хятадын элчин сайдын яам тайлбар өгөх хүсэлтэд хариу өгсөнгүй. FireEye компанийн тагнуулын шинжилгээний мэргэжилтэн Жон Хулквист “Энэхүү явуулга нь бодит нөхцөлд иргэдийн хүчтэй үйлдэл үзүүлэхэд хараахан нөлөөлж чадаагүй.

Харин үзэл бодол, итгэл үнэмшилд нөлөөлөх гэсэн томоохон оролдлого мөн” гэсэн юм. Жишээлбэл зарим нийтлэлүүд иргэдийг АНУ дахь ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг жагсаал хийхийг уриалж байсан. Google компанийн аюулгүй ажиллагаа хариуцсан захирал Шейн Хантли хэлэхдээ “Какеруудыг их хэмжээний мөнгөөр хөлсөлдөг байх магадлалтай” гэж хэлжээ. YouTube нь Хятадын явуулгын үйл ажиллагаатай холбоотой мянга орчим сувгийг сар бүр устгадаг боловч ихэнх нь улс төрийн байр сууриас илүү зугаа цэнгэлийг сурталчилдаг гэсэн байна. Өндөр нарийвчлалтай видео, сайн бичлэгийн тусламжтайгаар олон улсад ухуулга хийх аргаа улам нарийн боловсруулсан аж. Ийнхүү техникийг сайжруулах замаар илүү үнэмшилтэй мэдээлэл түгээх боломж бүрдэж байна. “Тэдэнд дэлхийн хэмжээний өргөн эрх мэдэл байгаа нь тодорхой.


0
0
0
0
0
3

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна