Германы Элчин сайд учир битүүлгээр нас барав

Админ
2021/09/10

С.ЭНХЦЭЦЭГ

Хоёр долоо хоногийн өмнө Германы элчин сайд Йан Хекер Хятадад томилогдсон. Талибууд Афганистаныг эзэлсэнтэй холбоотойгоор хоёр улсын дипломат харилцааг сайжруулах зорилготой Бээжинд очсон байна. Хятадын эрх баригчид түүнийг “Герман, Хятад хоёр улсын ард түмний ашиг сонирхлыг сахин хамгаалж, хоорондын харилцааны тогтвортой хөгжлийг эрхэмлэх 14 дэх удаагийн элчин сайд” хэмээн онцолж байв. 

Гэвч хэд хоногийн өмнө түүний нас барсан тухай мэдээллийг албан ёсны сошиал сувгуудаар мэдэгдсэн. Түүний үхлийн шалтгаан одоохондоо тодорхойгүй бөгөөд ямар нэг архаг хууч өвчингүй гэдгийг ар гэрийнхэн нь нотолж байна.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.