Хайранд суралцахад цаг оройтохгүй

Админ
2021/09/10

А.МИНЖИН

Хайр хүний сэтгэлээс ундардаг. Ухаан хүний тархинаас ургадаг. Энэ хоёрыг нийлүүлвэл жинхэнэ хайрын жаргалд умбах замыг олох бус уу. Хүнийг хүн байлгадаг хамгийн нандин мэдрэмж бол хайр. Гэхдээ амьдрал хайр дээр тогтдог уу гэдэг хэцүү асуултад “Тийм” гэж хариуламгүй. Харин хайр юун дээр тогтдог юм бэ? Хүний ухаан дээр тогтдог ч байж мэднэ. Хүмүүсийн уучилж болмоор алдаа бол хайрлаж сураагүй алдаа байх. Хайр бүхэлдээ хүний сэтгэл юм бол түүнийг зөв жолоодоход суралцахаас аргагүй. Хэн нэгэнд хэчнээн их хайртай байлаа гээд түүнийгээ зөв хайрлаж чадахгүй бол тэр хайр биш болно. Тиймээс хайртай болох нэг хэрэг. Харин хайрлахад суралцах нь өөр хэрэг шүү.

Зарим өдрийг зүгээр л сууж

Зарим өдрийг зүгээр л дуулж

 Зарим өдрийг зүгээр л ууж

Зарим өдрийг зүгээр л туйлж

Зарим өдрийг зүгээр л унтаж

Зарим өдрийг зүгээр л угтаж

Зарим өдрийг зүгээр л

Залбирч өнгөрөөмөөр

Гэтэл бид юундаа

Хэнд хөөгдсөн мэт яарна вэ?

П.Батхуяг


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.217
    2021/10/08

    Энгийн үгтэй ч үнэн яруу шүлэг байна.

    Хариулах