Монголд нутагшуулсан минжээс коронавирусийн "дельта" хувилбар илэрчээ

Админ
2021/09/10

Минж нутагшуулах, үржүүлэх төвийн ажилчид болон минжээс  коронавирус илэрсэн тухай мэдээлэл цацагдсан. 

Энэ талаар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өгчээ. Тэрбээр "Монголд нутагшуулсан минжээс коронавирусийн дельта хувилбарын вирус илэрсэн. Одоогоор нохой, муур зэрэг гэрийн тэжээвэр амьтнаас халдвар илэрсэн тохиолдол бүртгэгдээгүй байна. Амьтанд шинжилгээ хийхдээ хүнтэй адил хамрын салстаас сорьц авдаг" гэжээ. 

Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төв (ЗӨСҮТ-өөс:

- Тэжээвэр амьтдаа тэврэх, арчлах, хооллохын өмнө болон дараа гараа сайтар угаах эсвэл халдваргүйжүүлэх

-Амьтад халдварт өртөхөөс сэргийлж, гэрийн эзэн, амьтан маллагч амны хаалт тогтмол зүүх

-Үүр, хэвтэр, хоолны сав зэргийг тогтмол цэвэрлэж, угаах, ялгадас хог хаягдлыг халдваргүйжүүлэх

-Амьтанд ханиадны шинж тэмдэг болон хоолонд дургүй болох, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа мал эмнэлгийн газар, ЗӨСҮТ-д хандах

-Өөрт шинж тэмдэг илэрсэн эсвэл халдвар авсан бол өөрийгөө тусгаарлахыг зөвлөв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна