Швед хосууд хүүдээ Владимир Путин гэж нэр өгөх гэсэн ч эрх баригчид хориглов

Админ
2021/09/11

Дэлхийн хамгийн хүчирхэг удирдагч Владимир Путины нэрээр өөрийн хүүхдэдээ нэр өгөх гэсэн Шведийн хосуудыг хоригложээ. “The Local” сонинд нийтлэлснээр хосуудыг Лахолм хэмээх жижиг хотод амьдардаг, хүүхдийг нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн нэрээр нэрлэхийг эрх баригчид зөвшөөрөөгүй аж.

Учир нь, хүүхдэдээ өгч буй нэр нь ирээдүйд асуудал үүсгэж болзошгүй гэж үзсэн тохиолдолд Шведийн хуульд заасны дагуу хориглож болдог аж.

Нэрийг хориглох асуудал нь анх удаагийнх биш бөгөөд өмнө нь татварын албаныхан Аллах, Икеа, Дотком гэх мэт нэрсийг хориглож байжээ.

Сонирхуулахад,  шинээр төрсөн хүүхдэдээ Brfxxccxxmnpcccclllmmnprxvclmnckssqlbb11116 гэж нэрлэх тухай хосууд хүсэлт тавьж байсан ч татгалзсан хариу өгч байжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна