Дани улс Европын хамгийн анхны бүрэн хорио цээргүй улс боллоо

Админ
2021/09/13

С.ЭНХЦЭЦЭГ

Дани улс ковид-19 цар тахлын улмаас хамгийн сүүлд тогтоогоод байсан хорио цээрийн дэглэмээ цуцалж, хэвийн амьдралд бүрэн шилжих болсноо албан ёсоор зарлалаа. Тус улсын хүн амын 70 гаруй хувь нь вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. Данийн эрх баригчид хөл хорионы дэглэмээ бага багаар сулруулах бодлого баримталсан билээ.Улмаар өнгөрөгч долоо хоногийн сүүлээр шөнийн клубт нэвтрэх иргэдийн вакцины гэрчилгээ шалгах хариуцлагын гэрээг албан ёсоор цуцалсан юм. Энэ нь хорио цээрийн дэглэмийн хамгийн сүүлчийн зааварчилгаа байсан юм. 

Зургадугаар сард Исланд улс хамгийн анх Европ тивд хорио цээрийн дэглэмээ бүрэн цуцалж байсан ч дельта хувилбарын халдвар нэмэгдсэнтэй холбоотой шийдвэрээсээ буцахад хүрч байв. Дани улсыг ч мөн ийм бэрхшээл хүлээж байж болзошгүйг Засгийн газраас анхааруулсан байна.“Өдөр тутмын амьдрал үндсэндээ хэвийн байдалд шилжиж байгаа ч вирус олон удаа мутацлагдан хувирч буй тул баталгаа өгөх аргагүй. Гэхдээ хүн амын ихэнх хэсэг вакцинжуулалтад хамрагдсаны үндсэн дээр гаргасан шийдвэр юм.” гэж Данийн эрүүл мэндийн сайд Магнус Хюнике ярьжээ. Тус улсын нийт 5.8 сая хүн амын 4.2 сая нь вакцины бүрэн тунд хамрагдсан байна. Насны бүлгээр нь авч үзвэл 65-аас дээш настнуудын 96 хувь нь хоёр дахь тундаа хамрагджээ. Мөн өнгөрсөн пүрэв гаргаас эхлэн тус улсын Засгийн газар иргэдийнхээ эрсдэлтэй бүлгийг вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн юм.

Эх сурвалж: AFP


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна