Х.Нямбаатар: Э.Цэндбаатарыг хассан нь зөв гэдэгт би итгэлтэй байна

Админ
2021/09/13

Өнгөрсөн долоо хоногоос эхлэсэн гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой асуудал олон нийтийн анхаарлыг татсан сэдвийн нэг болоод байна.

Тэгвэл үүссэн асуудалтай холбогдуулан Боксын холбооны Ерөнхийлөгч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тайлбар өглөө.

Тэрбээр "Есдүгээр сарын 5-ны өдөр Монголын боксын холбооны бага хурал болсон. Энэ хурлаар намайг Ерөнхийлөгчөөр томилсон. 18 цагт хурал дуусаад ЭЛИТ төв дээр 132 хүн 1,2 дугаар хоол идээд тарсан. Болсон үйл явдал энэ. Бүтэн сайны шөнө 02.30 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст дуудлага ирсэн. Дуудлагаар цагдаагий байгууллагаас очиход архи уусан, зодолдсон байсныг зөрчил гаргасан хүмүүсийг саатуулсан. Одоогоор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа гэсэн мэдээлэл байна. "Улаан бал" нэвтрүүлгээр намайг хурал зохион байгуулж, зодолсон гэх эвлүүлэг явуулсан. Нэвтрүүлгээ олон нийтэд хүргэхийн тулд монтаж хийсэн байж магадгүй. Боксын холбооноос Э. Цэндбаатарт удаа дараа анхааруулах сануулах асуудал гарч байсан юм билээ. Ойролцоогоор 5 таван удаагийн зөрчил байсан. Би хурлыг даргалж, хамтын шийдвэр гаргасан. Удирдах зөвлөлийн шийдвэр ЗӨВ гэдэгт би итгэлтэй байна. Яагаад гэвэл спорт гэдэг сахилга бат" гэв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна