Оросын теннисч Елена Веснинагийн олимпын медалийг хулгайлжээ

Админ
2021/09/14

2016 оны Рио-де-Жанейрод болсон олимпын тоглолтын аварга, өнгөрсөн зуны Токиогийн олимпын мөнгөн медальт, Оросын теннисч бүсгүй Елена Веснинагийн Москва орчим дахь гэрт нь хулгай оржээ. Тамирчны ярьснаар, түүний гэрт байсан сейфийг эвдэж, үнэт эдлэл болон олимпын медалиудыг нь урт гартууд хулгайлсан байна. 

“Би нөхөртэйгөө оройн хоолоо идчихээд гэртээ ирсэн. Олимпоос авсан алт болон мөнгөн медаль, сейфийг эвдэж үнэт эдлэлийг аваад явчихаж” хэмээн ярьжээ. Хулгайчид гэрийн хаалгыг эвдэж дотогш нэвтэрчээ. Харин гэрийн эзэд гарахдаа дохиоллын системийг залгахаа мартаад явсан байна. Хулгайд алдсан эд зүйлсийн үнийг тооцоолж гаргаагүй аж. Тамирчин гэртээ хулгай орсон тухай цагдаад гомдол мэдүүлжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна