Н.Даваа: Дэлхийг эзлэх технологийг 100-хан сая ам.доллараар зарахгүй

Админ
2021/09/15

А.МӨНХЖИН

Анод банкны Н.Даваа гэдгээр олны мэдэх, ойрын жилүүдэд багаараа цахилгаан цэнэг хуримтлуулагч зохион бүтээж, дэлхийд Монголын нэрээр гарах том зорилготой “Бэст Энержи Сэйвинг” компанийг үүсгэн байгуулагч эрхэмтэй ярилцлаа.

- Цахилгаан цэнэг хуримтлуулагч хийх санаагаа хэрхэн олсон бэ?

-2008, 2009 онд Ганц худгийн хориход хоригдож байсан үе. Хорих өрөө маш хүйтэн, тааз нь мөстөөд дусаал дусдаг, дусаалаас хамгаалж гялгар уут нөмөрч хэвтэцгээдэг. Тэгээд боддог байлаа л даа. Бага тог хэрэглэн дулаан гаргадаг халаагуур хийх талаар, эрчим хүчний эх үүсвэрийн тухай. Гэхдээ тэр санаа нэлээн дээрээс надад төрдөг байсан юм. Аав маань Нисэхээс тэтгэвэртээ гараад ДЦС-IV-ийн худгуудад сахиур хийдэг болсон. Өвлийн хүйтэнд тэр худгуудыг 10 кВт-ын тенээр халаадаг байсан. Халаалтын тенүүд нь шатчихна. Тэгээд нөгөө худгуудад нь хөлдөх аюул нүүрлэдэг. Харин аав минь энэ асуудлыг өөрөө шийдээд нэг кВт-ын гэрэл асаагаад худгуудаа хөлдөөхгүй бүр дулаахан байлгадаг байв. Өөрөөр хэлбэл нэг кВт-ыг 10 кВт-аар орлуулж чадсан гэсэн үг. Тэгээд л би хоригдож байхдаа яаж энэ хүйтнийг дулаан болгох вэ гэж бодоод аавынхаа аргыг хэрэглэхээр шийдсэн.

 -Тэгээд хорих өрөөгөө халаасан юм уу?

-Үгүй. 2009 оны зун батлан даалтаар суллагдаж гарангуутаа л гэрлийн халаагуур хийсэн. Тэрийгээ патентаар баталгаажуулж авсан. Энийгээ ашиглахын тулд халуунд тэсвэртэй гэрлийн шил хийх хэрэг гарсан. Тэр халууныг тэсвэрлэх гэрлийн шилийг олж авахаар Голландын PHILIPS-ийн лабораторт хандсан. Гэтэл тэд манай хамгийн сайн гэрлийн шилийг хийдэг салбар маань Шанхайд байдаг. Тэнд ханд гэсэн хариуг өглөө.

-Та жаахан ойлгомжтой тайлбарлаж өгөөрэй. Технологийн гол давуу тал нь юу юм бэ?

-Гэрлийн халаалтдаа халуунд шатдаггүй карбон гэрэл шинээр хийлгэж ашигласан. Мөн сансрын хиймэл дагуулд ашигладаг (-200Co) бас 12 мянган метрийн өндөрт нисдэг онгоцонд (-70Co) хэрэглэдэг халаалтын технологийг монгол гэрт тааруулаад оруулсан гэж хэлж болно. 


Вакум технологийг маш олон туршилт хийсний эцэст монгол гэрт оруулж чадлаа. Ингээд халаагч буюу манайхаар паар хийгээд хятадуудад танилцуулсан. Паар гэсэн хэрнээ дотроо усгүй байсанд тэд их гайхсан.-Тэрийг яаж шийдсэн гэсэн үг вэ?

-Пааранд 10 литр ус байна гэж үзвэл тэр усыг 200 гр шингэнээр орлуулан халаана гэсэн үг л дээ. Тэрийгээ нөгөө гэрлээрээ халаана. Тэгэхээр 2 кВт-аар халдаг паар чинь 0,5-аар л хална. Энэ технологи эрчим хүчийг хэмнэсэн ажил. Энэ санаагаа бас патентжуулж авсан.

 - Анхны гэр халаах халаагуурыг бий болгох гэж хэдэн жилийг зарцуулав. Хэнтэй хамтарч хийсэн бэ?

-Гурван жил бид толгой өндийхгүй ажилласан. Анх шинэ технологи, шийдэл сонирхдог хүмүүстэй хамтарсан болохоор амар байсан. Мөн ОХУ-д цэргийн сургууль төгссөн Энхбаатар гэдэг хүнтэй хамтарч ажилласан.

-Өртөг зардал хэмнэсэн их хэрэгтэй бүтээл санагдлаа. Энэ паар хэр их дэлгэрсэн бэ?

-Мянгаад айлд тавигдсан. Тэр үед Ерөнхий сайд Н.Алтанхуяг байсан юм. Бид бүх л дарга нартай уулзаж энэ бүтээлээ танилцуулж явлаа. Бараг бүгдээрээ ойлгодоггүй. Сүүлдээ өөрөө ч залхсан. Азийн хөгжлийн банкнаас зээл авах гэлээ олдоогүй. Дараа нь цэцэрлэг халаах ажил руу орсон. Дараа нь Ч.Сайханбилэгт Ерөнхий сайдад ч танилцуулсан. Тэр үед шахмал түлш хийгээд тэр нь дэлбэрээд асуудал гараад байдаг. Э.БатҮүлд танилцуулах гэж 30 ширхэг халаагуур авч орч байсан. Ингээд хэдэн халаагуур үйлдвэрлүүлэх гээд Хятадад эргээд очтол манай бүтээгдэхүүнийг хийдэг дөрвөн үйлдвэр нээгдээд ажиллаж байдаг юм байна.

-Юу гэсэн үг вэ. Энэ чинь манай Монголын патентыг хулгайлсан гэсэн үг биз дээ?

-Сүүлийн үед патент авах нь дэмий юм байна гэж бодоод байгаа. Патент авах нь олон улсад зарлагдчихаж байгаа гэсэн үг. Ялангуяа хятадууд шиг ашиг орлогыг нэгдүгээрт тавьдаг патент зэргийг тоодоггүй газарт бол нэг л үйлдвэрлээд эхэлчихвэл зогсоох боломжгүй. 


Жишээ нь нэг жижигхээн зүйлийг нь өөрчлөөд хэдэн мянгаар нь үйлдвэрлэчихдэг. Харин Монголынх, монгол хүний зохиож бүтээсэн зүйл гээд улсын нэрээр явбал өөр байх. Бусдаар баг, хувь хүнээрээ бол тийм амар биш. Эрчим хүчний хэмнэлттэй паар, цахилгаан бага хэрэглэдэг паар гэх зэрэг 10 гаруй патент би эзэмшдэг. Багийнхан маань нэмэгдэхээр 20 гаруй бий. Эдгээрээс 4-5-ыг олон улсын патентын байгууллагаас авсан. Олон улсад патентад бүртгүүлэхийн тулд маш их хөрөнгө, мөнгө цаг хугацаа шаардагддаг.- Цахилгаан цэнэг хуримтлуурыг цоо шинээр бий болгосон юм уу. Өөр улс оронд бүтээгдсэн байсан зүйл үү?

-Эхний бүтээл бол дэлхийд байгаагүй цоо шинэ зүйл биш. Сансрын уудамд хэрэглэгдэж байсан технологийг монгол гэрт тааруулаад оруулаад ирсэн гэсэн үг. Үүнд мэдээж өртөг зардал нь асар хямдарч, ажиллагаа нь хялбар болно. Энийг шууд ОХУ,Хятадаас оруулж ирэхэд асар үнэтэй. Би ганцхан хоолойг нэг жипний үнээр авч байсан. Өртгийг нь бууруулахын тулд өөрийн улсын нөхцөлд боломжоо харгалзан үзнэ. Тухайлбал хөнгөн цагаан болон зэсээр хийдэг эд ангийг төмөр болгох гэх мэт. Энэ явцдаа юм бүтээх чадваруудыг эзэмшдэг. Вакум болгох арга болон гагнуур хийхийг аргыг маш сайн эзэмшсэн шүү.

-Энэ технологид Японы Мацүшита, Тесла компаниуд маш том хөрөнгө оруулалтын санал тавьсан гэсэн. Яагаад тэр их мөнгөнөөс татгалзсан юм бэ?

-Энэ асуултад хариулахын өмнө нэг тайлбар хэлье. Шинэ технологи бол мөнгө биш ялалт юм. Тэр технологийг эзэмшиж байгаа улс орон орчин үед ялна. Орчин үед улс орнууд зэр зэвсгээр биш технологийн ялалтын төлөө өрсөлдөж байна. Ер нь түүхийн явцад ч ийм л байсан. Жишээ нь Монголын эзэнт гүрэн 150 жил Хятадад ноёлж байсан. Гэтэл ганцхан ядуу тариачинд л ялагдсан шүү дээ. Тэр тариачин буу зохион бүтээгээд ялчихсан. Бас Напелоны арми маш их хүчирхэг байсан. 

Нэг нөхөр Напелон дээр очоод уурын хөдөлгүүрээ танилцуулаад сүүлдээ хотоосоо хөөгдсөн. Тэгэхээр нь Англид танилцуулаад англичууд усан онгоцондоо уурын хөдөлгүүрийг хийж тавиад Францын дэлхийн хамгийн хүчирхэг флотыг бут цохисон. Түүнээс хойш Английн эзэнт гүрэн далайн эзэнт гүрэн болсон түүхтэй. Энэ бол хэн технологийг гартаа авна тэр ялдаг гэсэн үг. Одоо таны асуултад хариулъя. Яагаад та нар мөнгийг сонгоогүй вэ гэж. Дэлхийг эзэгнэж болох технологийг 100- хан сая ам.доллараар арилжих нь харамсалтай шүү дээ.

-Танай энэ технологийн гол давуу тал нь гэвэл?

-Ойлгоход амархан. Бидний цэнэг хуримтлуур нь 40 тонны нэг контэйнер нь 5.7 МВт. Теслагийнх 2.2-2.5 МВт. Хоёр дахин хүчтэй байгаа биз. Тэгсэн мөртлөө 50 хувь хямд. Энэ хүчин чадлыг Европ, Америк руу гаргавал “эзэлнэ” биз дээ. Одоо үед бүх юм эрчим хүч. Эрчим хүчгүйгээр бүтдэг зүйл энэ дэлхийд ховор. Гэтэл манай улс ингээд эрчим хүчний хараат байгаад байж болох уу.

-Манай улс эрчим хүчний технологиор дэлхийд гарах боломжтой гэж харж байна уу?

-Бүр цахилгаан эрчим хүчийг шийдвэрлэдэг хамгийн хүчтэй эзэнт улс болох боломж байгаа. Бид шинэ үеийн цахилгаан цэнэг хуримтлуурыг үйлдвэрлэх хэрэгтэй. Дэлхийд battery storage үйлдвэрлэдэг Мацүшита, Тесла, Samsung, LG гээд үйлдвэрлэдэг дөрөвхөн компани бий шүү. Яагаад манай улс тавь дахь нь болж болохгүй гэж. Эд нараас японы Мацүшита 300 сая доллараар дэмжье гэж байна. 


Дэлхийн өндөр хөгжсөн улс орнууд дулааны цахилгаан станцаасаа татгалзаж байна. Австрали нүүрсний том цахилгаан станц барьж байгаад зогсоочихлоо. Цахилгаан станц ашиггүй юм байна гээд цахилгаан цэнэг хуримтлуурыг Тесла, Samsung, LG зэргээр бариулчихаж байна. Дэлхийн улс орнууд цахилгаан цэнэг хуримтлуур руу шилжиж байна. Нэг гигаватт (ГВт) цахилгаан эрчим хүчийг манай цахилгаан цэнэг хуримтлуураар 2-3 ГВт болгож өсгөх боломж байна. Үүнийг хийхэд 5-р станцаар яах юм бэ.

-Таны ярианаас та болон танай багийн хүсэл мөрөөдөл хийж бүтээснийг төр засаг тоодоггүй юм шиг санагдлаа. Үнэхээр ойлгодоггүй юм уу эсвэл ойшоож үзэхгүй байна уу? Хувийн шалтгаан байна уу?

 -Би Л.Оюун-Эрдэнэ сайдтай Д.Баяр докторынхоо хамт уулзсан. Бас Сангийн сайд, Үндэсний аюулгүй байдал гээд дарга нартай нь уулзаж л байна. Л.ОюунЭрдэнэ сайдад залуу хүн учир юмыг сэргэг соргогоор харж чадах байх гэж найдаж байгаа. Өмнө нь Ч.Сайханбилэгтэй уулзахад “Цэцэрлэгүүд халаасан чинь сайхан ажил болжээ. Засгийн газраас 10 тэрбумыг шийдье. Дөчин мянган айл өрхийг хямд үнэтэй цахилгаанаар халаая” гэсэн юм. Надад 10 биш таван тэрбум байхад болноо л гэсэн. Тэгсэн Сангийн яамны лимит хэтэрсэн байна гээд тэр санхүүжилт бүтээгүй. Цагдаагаас бас энэ хүнд санхүүжилт өгвөл төр эргүүлчихнэ гэдэг юм гэсэн.

- Та тийм төр эргүүлэхээр аюултай хүн юм уу?

-Миний төр эргүүлэхдээ ч биш. Монголын төр засаг гадна талаас хараат болсны шинж л дээ. Азийн хөгжлийн банкны зээл гээд л зарлалаа. Тэр нь тодорхой компанид зориулагдсан тендер байдаг. Тэр компани нь Хятадаас хуучирсан бараа материалыг Монголд оруулж ирдэг. 

Манай компани үйл ажиллагаагаа эхэлснээс хойш ганц ч удаа зээл авч чадаагүй. Байгуулагдсан цагаас л банкнаас зээл хүссэн. Ямар ч шалтгаангүйгээр зээл өгөх боломжгүй л гэдэг. Тэгэхээр халаагуураа их хэмжээгээр үйлдвэрлэж чадахгүй.-Хувь хүнээс үүдсэн шалтаг шалтгаан гэж харахгүй байгаа юм уу. Энэ байдал юунаас болж байна вэ?

-Манай улсаас өөрөөс нь болж байна. Чөлөөт зах зээл бол өрсөлдөөн шүү дээ. Чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 жил болж байна. Гадаад талууд бол манайхыг энэ чигээр нь барих сонирхолтой. Хэрэв бид чөлөөтэй өрсөлдөөд ирэх юм бол дийлдэшгүй гэдгийг бусад улсууд мэдэж байна. XXI зуунд бүх юм өөрчлөгдөн хөгжиж байгаа. Гэтэл гадны олон зуун сая долларын хөрөнгөөр төсөл, тендер зарлахад дандаа ХХ зууны үеийн, хөгжлөөс хоцрогдсон хэн ч авахгүй хог авчирч шахдаг. Гэтэл өнөөдөр нийслэл хотын Шувуун фабрик, Био кабинет, Налайхыг хар. Энэ газрууд халаалтандаа зарцуулж буй мөнгөний алдагдал нь жилдээ хэдэн тэрбум төгрөг байдаг. Энд тэнд баахан хэрэггүй байшин барина. Тэрэндээ баахан нүх ухаж, дулааны шугам явуулна. Хавь орчныг нь бужигнуулна. Гэтэл өмнөх хоолойнуудаа ч шинэчилж чадахгүй сууж байгаа хот шүү дээ. Оронд нь тэнд ганц контейнертэй цахилгаан цэнэг хуримтлуур тавиад л шийдэгдчих асуудал.

 -Танд танай багт дэлхийн шилдэг компаниудаас санал ирдэг. Гэтэл та хэд энд төр засгаас дэмжлэг хүлээгээд байгаад байдаг. Гадагшаа гараад тэрбумтан болох боломжийг та яагаад ашиглахгүй энд тэрсэлдээд суугаад байдаг юм бэ?

-Олон дарга нар тэгж хэлдэг. Үүнд учир бий. Юуны өмнө би, бид их мөнгө олох гэж энийг хийгээгүй. Яах гэж хүн болж төрсөн юм? Юуны тулд Монгол хүн болж төрсөн юм бэ гэдгээс л эхэлж бодох ёстой. Би Монгол газар шороон дээр монгол хүн болж төрсөн шүү дээ. Өвөг дээдэс маань энэ улс орондоо үнэ хүндтэй, эх орондоо гавьяатай явсан хүмүүс. 

Бид их мөнгөтэй болъё гэвэл дэлхийд ядах юмгүй гараад мөнгөжчихнэ. Гэтэл би энэ Монголдоо хийх юм байна бас Монголоосоо эхлээд дэлхийд харуулах зорилго байна. Би цэргийн хүн. Эр цэрэг эх орноосоо урвадаггүй юм.-Тиймээ таны зөв. Монголд эрчим хүчээ хэмнэх, хараат байдлаас ангижрах, утаанаас салах гээд өчнөөн шийдэх асуудал байхад яаж ч бодсон гадныханд технологио зарах нь буруу байх. Харин танай компани илүү технологийн талдаа учраас бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэх талаасаа төр засгаас дэмжлэг хүсдэг юм байна. Гэхдээ бага зэргээр үйлдвэрлэж үйл ажиллагаагаа явуулдаг биз дээ?

-Тиймээ яг зөв. Захиалгын дагуу үйлдвэрлээд тэрүүгээрээ өөрсдийгөө болгоод л явж байна. Өнөөдөр гэхэд л Гачууртын 63-р цэцэрлэгт цахилгаан халаалтын төхөөрөмж байрлуулаад ирлээ. Дараа нь Гачууртаа өгсөөд Жаргалан British English гээд сургуулийн цахилгаан халаалтыг шийднэ.

-Ингээд жижигхэн компанийн зарчмаар ажиллах биш том амбицтай яваад байгаа нь асуудал болчихоод байгаа. Заавал тэгэх хэрэг байгаа юм уу?

-Бид том хэмжээнд ажиллах хэрэгтэй. Ажиллаж мөнгө хийх биш асуудлыг сууриар нь шийдэх ёстой. Монголчууд бид Мацүшитагоос 300 сая доллар авч үйлдвэр байгуулж Европыг эрчим хүчээр хангах хэрэгтэй. Эхний ээлжинд шүү. Бид Засгийн газрыг мөнгө өг гээгүй хамтдаа хөгшин баян Европын эрчим хүчний хүндрэлийг шийдэж их улс баян болъё гэлээ.

-Яагаад Европ гэж?

-Тэдний нэг номерын асуудал бол эрчим хүч. Ямар сайндаа л газын хоолойгоо Оросоос Герман руу татаж, тэрийг нь Украйн Европыг залгилаа гэж байх вэ дээ.

-Гэхдээ тэд өөрсдийнхөөрөө шийдээд явж байгаа юм бишүү?

-Шийдээд явж байна л даа. Гэхдээ бид тэднээс 2-3 дахин илүү хүчин чадалтай, хэд дахин хямд, овор багатай шинэ зууны цахилгаан эрчим хүчний технологи нийлүүлнэ шүү дээ.

-Танай бүтээгдэхүүнийг хэд хэдэн улсад үйлдвэрлэж байгаа. Энэ хангалтгүй юу?

-Бид “Eves” компаниа Сингапурт байгуулсан. Энэ бол Сингапур компани. Японд бас “Дай Ичи Дэнши” гэж компани байгуулсан. Тэгэхээр тэр компаниудын бүтээгдэхүүн нь тэр улсынх. Яагаад гэвэл Япон, Сингапур улсад бүртгэлтэй учраас.

 -Харин танай компани Монголд хэзээ байгуулагдсан бэ?

 -Манай “Бэст Энержи Сэйвинг” компани 2014 онд байгуулагдсан. Арван хүнтэй ажилладаг.

- Эрдэмтдийн багтаа тулгуурладаг уу?

-Манай компаний гол хүн маань Д.Баяр гээд доктор бий. Д.Баяр Японд олон улсын багт арван хэдэн жил ажилласан туршлагатай зэрэг шилдэг эрдэмтэн зөвлөхүүдтэй.

-Танай компани 35 цэцэрлэг, сургуулийн халаалтыг шийдсэн гэсэн. Үүнийгээ өргөжүүлэх боломжгүй юу?

-Манай бүтээгдэхүүнийг ганцхан батарей гэж ойлгож болохгүй. Цахилгаан эрчим хүч хэмнэх төхөөрөмж, дулаан хуримтлуулах төхөөрөмж, цахилгаан цэнэг хуримтлуулах төхөөрөмж гээд маш олон төрөл болоод явчихсан. Ч.Сайханбилэг, Э.Бат-Үүлийн үед дөрвөн цэцэрлэгийг халаалгахаар болсон. Нэг ч нүүрс түлдэггүй маш дэвшилттэй гээд өргөжсөн нь тэр л дээ. 

Одоо цэцэрлэгүүд манай халаалтаар зургаа дахь жилдээ ажиллаж байна. Бас У.Хүрэлсүхийн Засгийн газар 20 сургууль цэцэрлэгийн барилгыг халаалгасан. Хоёр жил амжилттай явж байна. Нэмээд 80 цэцэрлэг, сургуулийн халаалтыг шийдүүлье гэсэн сонгууль болоод хамаг хүмүүс нь солигдчихсон. Шинээр ирсэн хүмүүс нь тэс өөр юм яриад сууж байдаг шүү дээ манайд.-Хэрвээ танай багт боломж олговол хотыг яаж өөрчлөх вэ?

-Маш богино хугацаанд дэлхийн жишиг нэг номерийн эко шийдэлтэй хот болгоно. Эрчим хүч шууд өөрчлөгдөнө. Гэр хорооллынхон чанаргүй цахилгаан хэрэглэхээ болино. Эрчим хүчний үнэ бууна.

-Гэр хорооллыг?

-Гэр хорооллын трансформаторуудын хажууд цахилгаан цэнэг хуримтлуур байрлуулан чадлыг 2-3 дахин өсгөнө. Гэр хорооллыхон хямд үнэтэй чанартай цахилгаанаар хангагдан гал түлэх шаардлагагүй болно.

-Цахилгаан станц хэрэггүй гэсэн үг үү?

-Хэрэгтэй. Эхнээсээ хийгдээд маш олон жил яваад ирсэн дэд бүтэц шүү дээ. Манайхаас нэмэлтээр тавиад цахилгаан станцуудын цэнэгийг 2-3 дахин л өсгөнө.

-Та ялалтыг мөрөөдөж байна. Өмнө нь та нэг удаа нутагтаа “ялагдсан”. Одоо таны алсын хараа гадагшаа байна. Та шоронгоос “Хэн” болж гарсан бэ?

-Би шоронгоос айдасгүй илүү хүчирхэг хүн болж гарсан. 

Би маш том мөрөөдөлтэй. Тэнд байхдаа боломжийн уншсан. Өвөг дээдсээ эргэн бодсон. Ингээд би үлдсэн хугацаандаа юу хийх ёстойгоо шийдсэн. Надад одоо айж ичиж явах цаг байхгүй.-Тань шиг давааг давсан хүмүүс ихэнхдээ “төр засагтаа” гомддог. Та гомддоггүй гэж үү?

-Огтхон ч гомддоггүй. Би энэ цаг үедээ маш их баярлаж явдаг. Гоё цаг үед, гоё газраа, гоё удам угсаанд төрсөн хүн би. Би дээд үеэ Сундуй гүнээр боддог. Тэр хүн 15 насандаа ноён болж байсан. 20 хэдхэн насандаа хаан болох байж. Даанч цаг үе нь биш байсан. Гэтэл би яг цагаа олоод шоронд ороод, цагаа олоод гараад ирлээ. Тиймээс би хэнд ч, юунд ч гомддоггүй. Тэр ч байтугай намайг шоронд хийсэн хүмүүст гомддоггүй. Яагаад гэвэл намайг боловсруулаад дэмжээд өглөө. Би хөх тэнгэрээс зөвхөн хүчирхэг болгож өгөөч гэж хүсдэг байсан. Намайг хүчирхэг болгож өгсөн.


329
28
7
20
1
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (28)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.124
    1 цагийн өмнө

    Гайгүй сэтгэдэг хүн байж болзошгүй.Манайд ер нь физик мэддэг хүн байгаа уу.Таг дуугүй байх юмаа.Хийсэн зүйл нь өөрөө цахилгаан аар тэжээгддэг юм бна.Тэрийгээ хуримтлуулаад 2-3дахин өсгөдөг гэх.Монголд цахилгаан мэддэг хүн байвал дугараач.Нөгөө төрийн шагналт шагнал т залуу Н... яасан бэ.Бүхэл бүтэн улс байна даа ядаж 1-2 хүн баймаар юм.Манай боловсролын систем үнэхээр хоцрогдсон байна шүү

    Хариулах
  • 103.212.119.187
    3 цагийн өмнө

    Цаг хугацааг маш үр дүнтэй сайн зүйлд зарцуулжээ. Сэдэж бүтээж байгаа хүн гайхалтай

    Хариулах
  • 192.82.88.100
    4 цагийн өмнө

    Үнэн бол аугаа шинэ санаа б.н

    Хариулах
  • 66.181.184.35
    9 цагийн өмнө

    баяр хүргэж амжилт хүсье

    Хариулах
  • 49.0.135.174
    12 цагийн өмнө

    Энэ нөхөр халаалт гээд улсаас хэдэн төгрөг авчих гээд энэ бид 2 халаалт шийдэнэ ,Утаагүй болно гэж юу байсан юм.

    Хариулах
    • 66.181.161.18
      3 цагийн өмнө

      Эргүү минь эхлээд хийсэн юмы нь очоод үзчих дараа нь хуц.

  • 49.0.135.174
    12 цагийн өмнө

    Карбон фэбер гэдэг чинь аль хэдийн оросд анх гарсан пуужингийн гадна талд ордог бүтээгдэхүүн манайд хийсэн халаагуур шал болхи юм байна лээ.

    Хариулах
  • 192.82.69.247
    12 цагийн өмнө

    Та хариулаарай яаж холбогдох вэ

    Хариулах
  • 192.82.69.247
    12 цагийн өмнө

    Хуримтлуурыг нь сонирхож үзье

    Хариулах
  • 66.181.165.160
    13 цагийн өмнө

    АНОД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН МӨНГӨӨ ӨГӨӨЧ ЭЭ! ТАНЫ НААД ЦЭНЭГ МЭНЭГ ЯАХ ВЭ. МӨНГӨӨ АВМААР БАЙНА.

    Хариулах
  • 66.181.161.115
    14 цагийн өмнө

    Xolbogdox utas, xayagn baival ugch tuslaach

    Хариулах
  • 203.91.115.53
    14 цагийн өмнө

    Сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусавч арилахгүй!!!. Олонч хүмүүсийг луйвардсан хулгайчид хэн итгэх вэ дээ!!!. Өөрийгөө сайн хүн гэж бодоод рекламдаад байгаа бол хол очиж хуц!!! Чи ч тийм ариухан цагаан амьтан биш шүү. Хогийн новш!!!

    Хариулах
  • 108.91.40.115
    22 цагийн өмнө

    Үнэхээр улсдаа хэрэгтэй зүйл хийж байгаа хүн хэзээ нэг цагт дэмжлэг авч чаднаа Хэцүү газар өөрийгөө боловруулж хүнд байдлаас гарах гарцаа олсон нь сайн хэрэг бна Цаашдын ажилд амжилт хүсьс

    Хариулах
  • 98.45.87.88
    22 цагийн өмнө

    Энэ үнэхээр үнэн бол МАН ын төр засаг яг дэмжиж харагдаач.Хэрэв Давааг бодит байдлаар дэмжээд өгөх юм бол МАН, Хүрэлсүх, Оюуэрдэнэ нарыг шүтье.

    Хариулах
  • 202.9.47.39
    23 цагийн өмнө

    Ямар мундаг юм бэ. Ийм асуудал хийгдээд байхад яагаад хэн ч очиж сурвалжилж сурталчилдаггүй юм бэ. Шал дэмий хэнд ч хэрэггүй хов жив улс төрийн худлаа амлалт элдэв балай мэдээ л явж байдаг шдээ.

    Хариулах
  • 66.181.184.105
    Өчигдөр

    Anod mungiig uguuch lyivarchin min

    Хариулах
    • 66.181.161.24
      23 цагийн өмнө

      Анодын мөнгийг энэ идээгүй юмаа.МАНыхан зээлж аваад сонгуульдаа хэрэглээд дараа нь банкийг нь дампууруулаад эздийг нь буруутгаад шоронд хийчихсэн юм.

  • 66.181.161.88
    Өчигдөр

    Хийсэн зүйлийг нь сурвалжилаарай сэтгүүлчээ боломжтой л зүйл болох нь болно ...

    Хариулах
  • 185.247.199.6
    Өчигдөр

    Uls orond zasag zahirgaa gej bdag bol iim humuusee sain demjij teren deer hogjmoordoo. Iim humuus manaid hir olon bdag bilee. Hervee iim yum gardag yum bol deed zergeer tushij demjeed ogoh heregtei shuu dee. Ene saihan hund amjilt huseye.

    Хариулах
  • 66.181.177.192
    Өчигдөр

    Сонгуульд орж хүчиндүүлсэн дээ .банк хадгаламж зээлийг хоршоог хадгаламжийн хүмүүсийг бужигнуулаад мөнгөө татаж авахад л шууд дампуурнаа .яг тэгсэн дээ .

    Хариулах
  • 66.181.161.107
    Өчигдөр

    Уг нь тэр туршилт хийсэн цэцэрлэгүүдийг нь очиж үзэж шалгаад дүгнэхэд болж бгаа юм бишүү? Даваа гуайдаа амжилт хүсье!

    Хариулах
  • 66.181.161.107
    Өчигдөр

    Даваа гуайн нэр хүртэл даваа гэдэг! Их сонин юм яриад дэвшүүлээд байгаа юм! Төрөөс бодлогоор дэмжээд ядахдаа нэг сумын хэмжээнд эсвэл 1аймгийн хэмжээнд туршаад асуудалгүй бол дэлхийд гараасай!

    Хариулах
  • 66.181.185.123
    Өчигдөр

    Turuus hamaaralgui ajillal da, tiim mundag shiidel bval MCS investment ruu och, toroos baluugaa hardiin

    Хариулах
  • 202.21.107.110
    Өчигдөр

    Төр энэ хүний бүтээлд хөрөнгө оруулах дэмжлэг дутагдаж бна ШУАкадеми хоцрогдсон

    Хариулах
  • 66.181.160.1
    Өчигдөр

    эрхэм Н,Даваатай найзыгаа дагаж очиж уулзаж явлаа, сонирхолтой, юмыг өөр өнцгөөс хардаг сонин шийдэлтэй,мөнгөний эрхшээлээс пдээгүүр сэтгэдэг хүн гэж харж байлаа. хамтран ажиллах завшаан дахин тохиовол татгалзах аргагүй бодол сэтгэхүй өөрчилөх хүн дээ.

    Хариулах
  • 202.179.24.103
    Өчигдөр

    Ямар гоё мэдээлэл вэ

    Хариулах
  • 103.26.193.176
    Өчигдөр

    Монголчууд хүүхдэдээ нэр өгөхдөө утга учрыг нь бас хардаг. Та нэр шигээ юуг ч даваад гарах эрч хүчтэй хүн байна. Таньд амжилт хүсье

    Хариулах
  • 103.26.193.8
    Өчигдөр

    Сэтгүүлч жаахан болхи, мэдлэг дутмаг байна.

    Хариулах