АНУ-ын тагнуулын албанаас терроризмын аюул хамгийн их заналхийлдэг орнуудыг нэрлэв

Админ
2021/09/15

М.ХҮСЛЭН

“АНУ-д терроризмын аюул хамгийн их заналхийлдэг орнууд бол Афганистан, Йемен, Сомали, Сири болон Ирак” гэж Америкийн Үндэсний тагнуулын албаны тэргүүн Эдрил Хейнс мэдэгджээ. “Бид жагсаалтын эхэнд Афганистаныг оруулахыг чухалчилдаггүй. Йемен, Сомали, Сири болон Иракийг харж байна. Тэнд л бид хамгийн том аюулыг харж буй” хэмээн Э.Хейнсийн хэлсэн үгнээс “Bloomberg” агентлаг эш татжээ. Үндэсний тагнуулын албаны тэргүүн түүнчлэн Вашингтон Афганистаныг АНУын нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдэх чадвартай алан хядагчдын орогнох газар биш гэж үзэж буйг онцлов. Гэхдээ тагнуулын алба Афганистаныг сайтар хянаж байгаа гэнэ. 

Учир нь террористууд байр сууриа сэргээж магадгүй аж. Үүний зэрэгцээ Э.Хэйнс Афганистанаас Америкийн цэргүүдийг татан авснаар Вашингтоны тухайн улсын нутаг дэвсгэрт тагнуулын мэдээлэл цуглуулах чадвар буурсныг хүлээн зөвшөөрчээ.АНУ-ын Үндэсний тагнуулын албаны дарга дотоодын терроризмыг “өсөн нэмэгдэж буй, түгшүүртэй аюул” гэж нэрлэсэн байна. Түүнчлэн тагнуулын албаны бусад тэргүүлэх чиглэлд Хятадын аюул ч байгааг дурдав. БНХАУ-ын шинэ технологид оруулж байгаа хөрөнгө оруулалт, хувийн хэвшилтэй тогтоосон харилцаа, уур амьсгалын өөрчлөлт гэх мэт тогтворгүй байдлыг хангах урт хугацааны чиг хандлагыг ашиглан туршлага хуримтлуулж байгаа асуудал орно. Тагнуулын байгууллага худал мэдээлэлтэй тэмцэхийн тулд юу хийж байгаа тухай асуултад Э.Хейнс хариулахдаа, Конгресс тагнуулын албанд бусад улс орнуудын хортой нөлөөг эсэргүүцэх төв байгуулахыг даалгасан гэжээ. 

“Бүх худал мэдээллийн араас хөөцөлдөх боломжгүй. Та юу хамгийн чухал болохыг, үүнтэй хэрхэн яаж харьцахаа олж мэдэх хэрэгтэй” хэмээв. Өмнө нь өнгөрсөн даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен хийсэн мэдэгдэлдээ “Аль-Кайда” бүлэглэлийн хүчин маш доройтсон тул гадаадад террорист халдлага үйлдэх чадваргүй гэв. Гэсэн хэдий ч америкчууд террорист бүлэглэл чадавхаа сэргээж, Афганистанаас бусад орнуудад хохирол учруулах чадвартай болох аюул хэвээр байгаа учир “туйлын сонор сэрэмжтэй” байх болно гэж АНУ-ын тагнуулын алба үзэж байна. Вашингтон өөрсдийн цэргийн хүчээ 2001 онд Афганистанд оруулж “Талибан”-ы дэглэмийг түлхэн унагаж байв. Тухайн үед “АльКайда” террорист байгууллагын удирдлага Афганистаны нутаг дэвсгэрт байрлаж байсан аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна