Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны ээж таалал төгсжээ

Админ
2021/09/15

М.ХҮСЛЭН

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны ээж Шарлотт Жонсон Валь 79 насандаа таалал төгссөн тухай “The Telegraph” сонин мэдээллээ. Сонины бичсэнээр, Ерөнхий сайдын эх өнгөрсөн даваа гарагт Лондоны эмнэлэгт нас барсан байна. Түүний нас барсан шалтгааныг тодорхой мэдээлсэнгүй. Шарлотт 40 настайдаа Паркинсоны өвчтэй хэмээн оношлогдож байжээ. 

Шарлотт Жонсон Валь мэргэжлийн зураач байсан бөгөөд өвчин нь түүнийг ажиллахад хүндрэл учруулах хүртэл уран бүтээлээ турвисан. 2008 онд тэрээр өвчтэй байсан ч өдөр бүр зураг зурахыг хичээдэг гэсэн. Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон ээжийгээ гэр бүлийнхээ “маргаангүй хамгийн нөлөө бүхий хүн” хэмээн нэрлээд, өөрт нь хүн бүрийн амьдралтай тэнцэх үнэ цэнийг бий болгосон гэдгийг онцлов. Борис Жонсоны эцэг эх түүнийг 15 настай байхад нь 1979 онд салсан байна. Гэр бүлд нь түүнээс гадна гурван баг насны хүүхэд өссөн аж.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна