Владимир Путин Сирийн Ерөнхийлөгчтэй уулзав

Админ
2021/09/15

М.ХҮСЛЭН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Сирийн төрийн тэргүүн Башар Асадтай уулзсан тухай ТАСС агентлаг мэдээлэв. Хоёр улсын Ерөнхийлөгчийн хэлэлцээр Кремльд болжээ. Башар Асад Москвад айлчлах талаар өмнө нь зарлагдаагүй аж. 

Оросын төрийн тэргүүн Б.Асадын Москвад хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа илэрхийлээд түүнд төрсөн өдрийн мэнд дэвшүүлээд, Сирийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэжээ. “Хүмүүс танд итгэдэг бөгөөд өмнөх жилүүдийн бүх бэрхшээл, эмгэнлийг үл харгалзан тэд таныг хэвийн амьдралдаа эргэн орох үйл явцтай холбож өгдөг” хэмээн В.Путин онцлов. Кремлийн тэргүүн түүнчлэн Сирийн ард түмэн хөл дээр нь босоход туслах болно хэмээжээ. Өнгөрсөн тавдугаар сарын 26-нд болсон Сирийн Ерөнхийлөгчийн сонгуульд Башар Асад дөрөв дэх удаагаа ялалт байгуулсан. Тэрбээр сонгогчдын 95.1 хувийн саналыг авсан аж


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна