Нүүрс тээврийн жолооч кабендаа нас баржээ

Админ
2021/09/15

Б.Отгон

Өчигдөр /2021.09.14/ 13 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн МАК-ын уурхай дээр урагшаа гарах ээлжээ хүлээж байсан 100 гаруй жолоочоос нэг нь машиныхаа кабинд нас барсан байна.

LD 005 дугаартай машины кабинд нас барсан талийгаач “Говийн нар” компаний жолооч байжээ. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт квот тогтоосноос 100 гаруй жолооч 20 гаруй хоног оочирлож машиныхаа кабинд хонож байжээ.

Тэдэнд хоол хүнс, эм тариа, эмнэлэгийн тусламж дутагдалтай байгаагаас эхнээсээ эрүүл мэндээ алдаж эхэлжээ. Халуун усгүй, машиныхаа кабинд хоол ундаа хийж 20 гаруй хонож байжээ.

Өчигдөр МАК-аас өөрийнх нь талбай дээр байгаа жолооч нарыг тусгаарлах байранд аваачихаар автобус ирж жолооч нар ойр зуурын юмаа бэлдэж байх хооронд ийм харамсалтай хэрэг болжээ. Одоо хэрэг болсон газрыг цагдаагийн хамгаалалтад аваад байна.


0
0
0
0
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна