Африкчуудын ердөө 3.5 хувь нь л “COVID-19”-ийн вакцин хийлгэжээ

Админ
2021/09/15

Өнгөрсөн жил  ДЭМБ болон түүний түншүүд дэлхий дахинд “Covid-19”-ийн вакцинуудыг тэгш хуваарилах зорилго бүхий “COVAX” хөтөлбөрийг санаачилсан ба өнөөдрийн байдлаар, энэхүү хөтөлбөрөөр дамжуулан 141 оронд 260 сая гаруй тун вакцин нийлүүлсэн байна. Гэсэн  ч вакцин үйлдвэрлэгчид хоёр талын гэрээг чухалчилж, өндөр орлоготой олон орон дэлхий вакцины нийлүүлэлтийг хааж байгаа юм. 

Одоогоор дэлхий даяар “Covid-19”-ийн нийт 5.7 тэрбум гаруй тун вакцин тариад байгаагийн ердөө хоёр хувь нь Африкт ноогдож байна. Мягмар гарагт болсон хэвлэлийн бага хуралд оролцсон Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн дарга Жон Нкенгасонгийн мэдээлснээр, африкчуудын 60 хувийг вакцинжуулах зорилтыг албан ёсоор дэвшүүлээд байгаа боловч одоогоор ердөө 3.5 хувь нь л “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн байна.

Энэ тухай ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус цахим хэвлэлийн бага хурлын үеэр:

"Энэ асуудал бол Африкийн орнуудад “Covid-19”-ийн вакциныг тарих хүчин чадал, туршлага байхгүй байгаатай бус дэлхийн улс орнууд тэдгээрийг тоолгүй, үл хайхарч байгаатай холбоотой.” гэж хэлсэн байна.

Эх сурвалж. Business Standard


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна