Э.Цэндбаатар хүсэлт гаргаж, ард түмэн боксчин хүүг дэмжих аяныг эхлүүлэв

Админ
2021/09/16

П.АМГАЛАН

Монгол Улсын гавьяат тамирчин Э.Цэндбаатар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явах хүсэлтээ албан ёсоор Олимпын хороонд хүргүүллээ. Тэрбээр “Олимпод хожигдол хүлээсэн ОХУ-ын тамирчныг хожмоор байна. Энэ удаагийнх миний хамгийн сүүлийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байж магадгүй. Тиймээс 60 кг-ийн үндсэн жиндээ заавал оролцох хүсэлтэй байна. Тэр рингэн дээр ялагч нь байхыг зорьж, хүсэж байна. Олимпоор олон хүний сэтгэлийг гонсойлгосон. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бүх хүчээ дайчлахын тулд эцсээ хүртэл тэмцэнэ. Цаашид мэргэжлийн бокс руу эргэж буцахгүйгээр орох болно. Дэмжиж байгаа нийт ард түмэндээ баярлалаа. О.Тулга бид хоёр ард түмний өмнө тулалдаж, хэн ялсан нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ явъя” гэлээ. 

Харин Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ы тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Гавьяат тамирчин Э.Цэндбаатартай холбоотой мэдэгдэл гаргалаа. Тэрбээр, “Ирэх арваннэгдүгээр сард товлогдсон МҮОХны чуулгантай холбоотой одоогийн удирдлагуудыг харлуулах, хуурамч мэдээлэл түгээх, үндэслэлгүйгээр дайрч давшлах үйлдэл ихээр гарч байгаад харамсаж байгаагаа илэрхийлье. Спорт, олимпизмын төлөө ажиллаж байгаа хэн бүхэн шударга, ёс зүйтэй өрсөлдөхийг хүсэж байна” гэжээ.Тэгвэл Э.Цэндбаатарыг ДАШТ-нд явуулахыг дэмжихийг уриалан иргэд гарын үсгээ цуглуулж эхэлсэн бөгөөд Хөх хотын Ерөнхий консул асан Д.Мөнх-Эрдэнэ боксчин хүүд туслах аян эхлүүлж буй хэмээн өөрийн зүгээс 50 сая төгрөг өгөхөө мэдэгдлээ.



0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна