Хойд солонгос япон руу дахин хоёр пуужин харважээ

Админ
2021/09/16

БНАСАУ хоёр дахь баллистик пуужингаа Японы зүг рүү харвасан тухай NHK агентлаг Далайн аюулгүй байдлын захиргаанаас иш татан уламжлав. Ерөнхий сайд Ёшихидэ Сүгагийн хэлснээр, Японы эрх баригчид Пхеньяны харвасан пуужинг баллистик гэж үзжээ. “Энэ бол манай улс болон бүс нутгийн тогтвортой байдал, аюулгүй байдалд заналхийлж буй хэрцгий үйлдэл” хэмээн Ерөнхий сайд мэдэгдлээ. Мөн тэрбээр пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан гэв. Эхний пуужинг Япон тэнгис рүү энэ сарын 15-ны өглөө эрт харважээ. 

Есдүгээр сарын 13-нд БНАСАУ алсын тусгалтай шинэ далавчит пуужингаа амжилттай туршсанаа мэдээлсэн. Хойд Солонгосын мэдээллийн төв агентлаг цэргийн удирдлага пуужингийн хөдөлгүүр, удирдлагын систем, цэнэгт хошуу болон бусад эд ангийг шалгаж үзсэн тухай мэдээлж байв. Алсын тусгалтай далавчит пуужингууд 7580 секунд нисэж 1500 км-ын зайд байсан обьектийг оносон аж. Үүнээс өмнө Пхеньян өнгөрсөн гуравдугаар сард дээрхтэй ижил төстэй туршилтыг хийсэн юм. Тэгэхэд Японы тэнгист хоёр тактикийн шинэ пуужин харвасан. Тэд ойролцоогоор 600 км-ын зайд хүрч байв. БНАСАУ-ын хэвлэлд мэдээлснээр, тэдгээр пуужингууд 2.5 тонн жинтэй цэнэгт хошуу тээж явах чадвартай гэнэ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна