Японд 100-гаас дээш настай хүний тоо 86510-т хүрлээ

Админ
2021/09/16

Япон улсын Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, тус улсад 100- гаас дээш настай оршин суугчдын тоо 86510-т хүрсэн нь дээд амжилт болсон тухай “Kyodo” агентлаг мэдээлсэн байна. Яамнаас гаргасан мэдээлэлд, энэ оны есдүгээр сарын 15-нд Японд өндөр настай хүмүүсийн тоо өмнөх оны үзүүлэлтээс 6060-аар нэмэгджээ. Өсөлт 51 дэх жилдээ хадгалагдав. 100-гаас дээш насалсан 86510 хүний 88.4 хувийг (76.450) эмэгтэй хүмүүс эзэлж байна. Энэ нь өмнөх оныхоос 5475-аар илүү. 1963 онд Японд өндөр настай хүний тоо 153 байв. 

Уг үзүүлэлт 1981 онд 1000-гаас, 1998 онд 10 мянгаас давсан. Энэ бүхэн анагаах ухааны технологийн дэвшлийн үр дүн гэдгийг тэмдэглэжээ. Өнгөрсөн долдугаар сард Эрүүл мэндийн яамнаас Японд 2020 онд хүн амын дундаж наслалт эмэгтэйчүүд 86.74, эрэгтэйчүүд 81.64 байна. Японы баруун өмнөд хэсгийн Фукуока хотын 118 настай (1903 онд мэндэлсэн) оршин суугч Кане Танака улсынхаа хамгийн өндөр настай хүн. Тэрбээр Гиннесийн дээд амжилтын номд орсон хамгийн урт насалсан хүн аж. Харин 111-тэй Микизо Уэда Японы хамгийн өндөр настай эрэгтэй хүн.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна