Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзахаас татгалзсан уу

Админ
2021/09/16

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй саяхан утсаар ярих үеэрээ түүнд биечлэн уулзах санал тавьсан боловч Ши Жиньпин энэ саналыг хүлээж аваагүй гэж “Financial Times” сонин мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлснээр, Байден Ши Жиньпинтэй 90 минутын турш ярилцахдаа дээд хэмжээний уулзалтыг нүүр тулан хийх санал тавьсан боловч зөвшөөрүүлж чадаагүй байна. Сонинд бичсэнээр, “АНУ-ын Ерөнхийлөгч АмерикХятадын харилцааг мухардлаас гаргах зорилгоор дээд хэмжээний уулзалт хийхийг Ши даргад санал болгожээ. Гэвч Хятадын дарга түүний саналыг хүлээж аваагүй бөгөөд хариуд нь Вашингтон Бээжинг чиглэсэн хатуу ширүүн өнгө аястай мэдэгдэл хийхээ тэвчих ёстой гэж мэдэгдсэн байна”. 

Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден БНХАУ-ын дарга түүнтэй уулзахаас татгалзсан гэх дээрх мэдээллийг няцаажээ. Хоёр орны удирдагчид Америкийн санаачилгаар энэ сарын 9-нд утсаар ярьсан бөгөөд Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалдаа орсноос хойш хоёр дахь удаагаа утсаар ярьсан нь энэ юм. Эхний удаад долоон сарын өмнө буюу хоёрдугаар сарын 10-нд ярьжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна