Бидэнд зэвсэгтэй биш, мөнгөтэй ирээрэй

Админ
2021/09/16

Афганистаны Гильменд мужийн шинэ захирагч Талиб Мавлави гадаадынханд зэвсэг агсаж биш, мөнгөтэй ирэх хэрэгтэй хэлж, анхааруулсан байна. Тэрбээр өөрт нь уулзахаар ирсэн хүмүүсийг ширээн дээрх буутайгаа угтана. Мужийн захирагч баруун орнуудад, түүний дотор НАТО-гийн гишүүдэд хандаж талибуудыг Афганистаны хууль ёсны удирдлага хэмээн хүлээн зөвшөөрөхийг шаарджээ. “Үүний дараа ирээрэй, гэхдээ зэвсэгтэй биш, мөнгөтэй. Бид тулалдаанд уулзсан. Одоо манай Засгийн газрыг хүлээн зөвшөөрч, биднийг ятгаж, биднийг аз жаргалтай болгож чадна” хэмээн Мавлави өгүүлжээ. “Талибан” бүлэглэл Гильменд мужийн төв Лашгар-Гахыг эзэлсний дараа сүүлийн 20 жилд анх удаа дайны гал зогссон. 

Афганистаны бусад бүс нутгийн адил Гильменд муж мөн эдийн засгийн хямралд өртсөн. “Олон улсын хамтын нийгэмлэг бидэнд хүмүүнлэгийн болон санхүүгийн тусламж үзүүлэх хэрэгтэй. Боловсрол, бизнес, худалдааг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Олон улсын байгууллагууд энгийн иргэд нь дэмжсэн улсад тусалдаг. Бид аюулгүй байдлыг хангаж өгсөн, ард түмэн биднийг дэмждэг. Тийм учраас бидэнд тусалж, манай Засгийн газрыг хүлээн зөвшөөрөх учиртай” гэж мужийн захирагч мэдэгджээ.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна