Номын баяр энэ сарын 17-19-ний өдрүүдэд болно

Админ
2021/09/16

Номын баяр энэ сарын 17-19-ний Төв талбайд болохоор товлогджээ. Энэ хүрээнд өчигдөр “Номын баяр-Бидний баяр” хүндэтгэлийн шагнал гардуулах арга хэмжээ төрийн ордонд болсон. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Номын соёлыг түгээн дэлгэрүүлэх, чухаг гурван эрдэнийн нэг номыг эрхэмлэн дээдэлдэг өвөг дээдсийн уламжлалыг хойч үедээ өвлүүлэх, уншигч ард түмэнтэй болох зорилгоор УИХ-аас Номын баяр зохион байгуулах арга хэмжээг албан ёсоор хуульчилж Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд”-ийг 5, 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гарагт зохион байгуулна” гэдгийг онцоллоо. Мөн энэ арга хэмжээний үеэр Монгол Улсын худалдааны гавьяат ажилтан, УИХ-ын гишүүн асан А.Шагдарсүрэнг шилдэг зүтгэлтнээр шалгаруулсан бол Номын соёлыг түгээн дэлгэрүүлэгчээр Үндэсний мэдээллийн Монцамэ агентлаг, Монгол Улсын төрийн соёрхолт ТАСАМ ТББ-ын тэргүүн Ц.Санчирын бүтээлийг “Мэргэн ном” шагналын шилдэг номоор шалгарууллаа.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна