“SpaceX”-ийн дөрвөн жуулчинтай “Драгон” сансарт хөөрлөө

Админ
2021/09/17

М.ХҮСЛЭН

Сансрын жуулчлал шинэ шатанд гарлаа. Илон Маскийн “SpaceX” компанийн “Драгон” (Dragon) хөлгөөр дөрвөн “сансрын жуулчин” тойрог замд хөөрлөө. “Драгон”-ыг сансрын тойрог замд “Falcon-9” пуужин тээвэрлэгч гаргасан байна. Флоридагийн Кеннедийн нэрэмжит буудлаас хөөргөсөн сансрын хөлгийн нислэгийг SpaceX компанийн цахим хуудсаар шууд нэвтрүүлжээ. 

Нислэг гурван хоног үргэлжилсний дараа “Crew Dragon” Атлантын далайд буулт хийх юм. Гурван хоногийн нислэгийн үеэр сансрын хөлөг 575 км өндөрт гарна. Энэ нь Олон улсын сансрын станцын тойрог замаас 155 км өндөр юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна