Монгол Америкийн кино урлагийн хамтын ажиллагаа ба монголын соёлыг дэлхий дахинд түгээх


Кино урлагаар дамжуулан өв соёл, түүх, нүүдэлчин ахуйг онцлон харуулах зорилготой  хуулийг Монголын соёлын яамнаас гаргасан билээ. Америкийн Нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман Монгол улсад айлчлах үеэрээ Соёлын сайд хатагтай Номинтой уулзаж талууд санал солилцов. Соёлын тухай болон Кино урлагийг дэмжих хуулийг баталсан зэргээр орчин цагийн соёлын харилцааг зохицуулах томоохон эрх зүйн шинэчлэл хийгдсэн талаар танилцуулав. 

Тухайлбал,  Кино үйлдвэрлэлийн чиглэлээр АНУ-ын уран бүтээлчид Монгол Улсад ирэх бол хөнгөвчилсөн виз мэдүүлэх, татварын хөнгөлөлт эдлэх зэрэг бодит дэмжлэг бий болсон зэрэг боломж байгааг дурдаж, хамтын ажиллагааны талаар дэлгэрүүлэн ярилцлаа. Энэ хууль нь Монголын кино уран бүтээлчид холливууд, болон гадаадын томоохон уран бүтээлчидтэй хамтран ажиллах, кино үйлдвэрлэлийн чиглэлээр туршлага хуримтлуулах, кино урлагийн салбарт туршлага солилцох боломжийг нээж өгөх юм.  Монгол, АНУ -ын хамтын ажиллагаан нь  2022 оноос эхлэн хэрэгжих бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэж буй кино төсөл, Монголын өвөрмөц соёл, өв уламжлалыг сурталчилсан, олон тооны Монгол уран бүтээлчдийг хамруулсан зэрэг гадаадын кино төсөлд хөрөнгө оруулалтынх нь тодорхой хувийг буцаан олгох юм.



0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна