Дуучин А.Хишигдалай “Ганцхан зун” шинэ уран бүтээл гаргалаа


Дуучин А.Хишигдалай “Ганцхан зун” нэртэй шинэ уран бүтээлээ гаргажээ. Тэрбээр UBS телевизийн “Universe Best Songs” шоуны шилдэг оролцогч бөгөөд рок попын ертөнцөд өөрийн гэсэн өвөрмөц хоолойтойгоор гарч ирсэн дуучин. Тэрбээр дуучин С.Зоригттой хамтран “Үүлэн цоорхой нар”, “Би хайртай хүндээ”, “Над руу чи залгаарай” зэрэг дууг дуулж хит болгосон. Тэгвэл цар тахлын хугацаанд шинэ уран бүтээл гаргаагүй тэрбээр ээлжит ганцаарчилсан шинэ дуугаа ийн гаргажээ. Уг дууны хөгжмийг “The Hu” хамтлагийн хөгжимчин Н.Тэмүүлэн бүтээж, үгийг G4BRIEL бичсэн бөгөөд клипинд нь реппер Thunder тогложээ.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна