Сайед Моллай гарын үсэгтэй өмсгөлөө дуудлагаар зарж, реппер "Lil Thug-E"-д хандив өргөнө


Монголын орчин үеийн хөгжмийн урсгалд өөрийн өнгө, стилл имижээрээ олноо танигдсан реппер, ая зохиогч, продюсер Г.Төгөлдөр (Lil Thug-E) саяхан цусны цочмог хорт хавдартай болох нь оношлогдож, Монголын нэрт уран бүтээлчид хандивын аян өрнүүлж байгаа билээ. 

Тэгвэл Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчин Сайед Моллай Big Life for Lil Thug-E хандивын аянд маань нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд зориулан хандивлахаар болсон байна. 

Гарын үсэгтэй өмсгөлийн анхны дуудах үнэ ХОЁР сая төгрөгөөс эхлэх юм. Энэхүү дуудлага худалдааны үнийн саналыг BIG GEE-гийн фэйсбүүк хаягаар маргааш оройны 22:00 цаг хүртэл үнийн санал авах юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна