Илон Маск дахин дэлхийн хамгийн баян хүн боллоо


“Tesla” болон “SpaceX” компанийг үүсгэн байгуулагч Илон Маск “Forbes” сэтгүүлээс эрхлэн гаргадаг “Дэлхийн хамгийн баян хүн”-ий жагсаалтыг тэргүүлжээ. Түүний нийт хөрөнгө 200 тэрбум ам.долларыг давж, хувьцааны ханш хаагдахын өмнө 203.4 тэрбумд хүрсэн байна. Жагсаалтын хоёрдугаар байрт “Amazon”-ы үүсгэн байгуулсан Жефф Безос орлоо. Түүний хур хөрөнгийг “Forbes” 197.7 тэрбум “ногоон”-оор үнэлжээ. Харин дэлхийн хамгийн баян хүний гуравт 175.2 тэрбумын хөрөнгөтэй “Louis Vuitton”-ы эзэн Бернар Арно орсон байна.

Өнгөрсөн нэгдүгээр сард И.Маск Ж.Безосыг гүйцэж, жагсаалтыг тэргүүлсэн ч, нэгдүгээр байраа удаан хадгалж чадаагүй. “Forbes” сэтгүүл Илон Маскийн хөрөнгө “Тесла”-гийн хувьцаа тогтвортой өссөнөөр нэмэгдсэн гэдгийг онцолжээ. “Тесла”-гийн хувьцаа хоёр хувиар нэмэгдэж, 2021 оны хоёрдугаар сараас хойш хамгийн өндөр үнэ болох 791.36 ам.долларт хүрсэн байна.


1
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна