Шоронд үймээн болж 116 хүн амь үрэгджээ


Эквадорын шоронд үймээн болсны улмаас 116 гаруй хүн амь үрэгджээ. Хохирогчдын зарим нь танихын аргагүй байдалтай болсон бөгөөд дахин олон цогцос олдсоор байгаа тул дээрх тоо нэмэгдэж магадгүй албаныхан анхааруулав. Үймээн есдүгээр сарын 29-нд Гуаякиль дахь хорих ангид гарч, 116 хүн нас барж, 80 хүн шархадсан байна. Гэвч нас барагсдын ердөө 30 орчим хүний хэн болохыг тогтоосон аж. Гэвч үлдсэн цогцсуудыг танихад тун бэрх болсон, тэр байтугай зургаан хохирогчийн толгой тасарсан гэнэ. 

Хоригдлууд галт зэвсэг, тэсрэх бөмбөг, хүйтэн зэвсгээр хоорондоо тулалджээ. Үймээнийг намжаахаар ажиллаж байсан шоронгийн ажилтнуудын эсрэг хоригдлууд гал нээсэн байна. Байдлыг хяналтдаа авахын тулд тус улсын засгийн газраас тусгай албаны цагдаа нарыг хүч нэмэгдүүлэн дайчилжээ. Байдал намжсаны дараа цагдаа нар нэлээн олон зэвсэг хураан авчээ. Эрх баригчдын үзэж байгаагаар, тус улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг “Лос Лобос”, “Лос Чонерос” гэмт хэргийн бүлэглэлүүд үймээн дэгдээсэн бололтой. “Лос Чонерос” бүлэглэлийн толгойлогч алагдсанаас хойш тус хоёр бүлэглэлийн дунд ноцтой дайсагналцал үүссэн юм.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна