“Алтан судал” кино “Алтан лола” шагнал хүртлээ


Найруулагч Б.Бямбасүрэнгийн бүтээл “Алтан Судал” уран сайхны кино Германы Кино академиас зохион байгуулдаг олон улсын кино наадмын “Алтан Лола” цом хүртжээ. 

“Алтан судал” кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Нээлтээ хийсэн цагаасаа хойш олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.БатИрээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон аж. “Алтан судал” уран сайхны кино нь 2021 оны дөрөвдүгээр сард Канадын “Reel 2 Real” наадмын шилдэг зураглалын шагнал хүртсэн юм. Б.Бямбасүрэн 15 жилийн өмнө 2006 онд “Шар нохойн там” киногоороо мөн “Алтан лола” шагналыг хүртэж байжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна