Шведэд зөнч Мухаммедийг шоглосон зураач осолд орж амиа алджээ


Шведийн зураач, исламын шашныг үндэслэгч, зөнч Мухаммедийг шоглон зурсан бүтээлийн автор болох Ларс Вилкс зам тээврийн ослоор амиа алдсан байна. Шведийн хэвлэлд мэдээлснээр, 75 настай зураачийн автомашин ачааны тэрэгтэй мөргөлджээ. Зураач болон түүнийг хамгаалж явсан хоёр цагдаа газар дээрээ нас барж, ачааны тэргийн жолооч хүнд бэртжээ. 2007 онд зөнч Мухаммедийг шоглон зурж, “Исламын шашны дайсан”-ы жагсаалтад орсноос хойш Ларри Вилкс цагдаагийн хамгаалалттай явдаг болсон. 

Швед болон Данийн сонинд нийтлэгдсэн шог зураг дэлхийн олон орны ислам шашинтнуудын уур бухимдлыг хүргэсэн билээ. Түүнээс хойш Ларри Вилксийг айлган сүрдүүлэх, түүний амь насанд заналхийлэх явдал ихэссэн. “Аль-Кайда” террорист байгууллага шог зургийн авторыг хороосон хүнд 100 мянган ам.долларын шагнал өгөхөө амласан. 2010 онд хоёр хүн зураачийн Швед дэх байшинг галдан шатаахыг оролдож байв. Их сургуульд хичээл орж байхад нь нэгэн оюутан түүнийг хутгалж, хөнгөн шархадуулсан. АНУ-д Л.Вилксийн аминд хүрэхийг завдсан хэргээр Колин Ларуз гэгчид10 жилийн хорих ял оноосон. Ларс Вилксийн шог зургийг нийтэлсэн “Charlie Hebdo” сэтгүүл халдлагад өртөж, 2015 онд 12 хүн амь үрэгдсэн. Бүх заналхийллийг үл харгалзан Л.Вилкс “үг хэлэх эрх чөлөөнөөс илүү үнэт зүйл үгүй” хэмээн хэд хэдэн удаа мэдэгдэж байв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна