​ Хятадын археологчид Төвдөөс эртний олдвор илрүүлэв ​


БНХАУ-ын археологчид Төвдийн Намцо нуурын ойролцоо малтлага хийх үеэр эртний сүг зураг боон чулуун зэвсэг олсон байна. Энэ тухай Хятадын Төв телевизээс (CCTV) эш татаж “Жэньмин жибао” сонинд уламжлав. Сонинд бичсэнээр, судалгааны экспедиц өнгөрсөн наймдугаар сард малтлагын ажлаа эхлүүлжээ. Эрдэмтэд Намцо нуур болон түүний эргэн тойрны агуйн сүг зураг, түүнчлэн Төвдийн хойд хэсэгт орших цөлд байдаг буган хөшөөнүүдэд эрдэм шинжилгээний ажил явуулжээ. Хятадын археологчид тэндээс чулуун зэвсэг, чулуун оршуулга болон бусад эд зүйлсийг олжээ. Тэд шинжлэх ухаанд мэдэгдээгүй соёл иргэншлийн ул мөрийг судалгаагаар илрүүлжээ. Намцо нуур эртний торгоны зам дээр оршдог тул судалгааны талбайн нутаг дэвсгэрт өөр өөр соёлын холилдсон байдал ажиглагдаж байгаа аж.



2
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна