“Йезо” нэртэй маш аюултай шинэ вирус тархаж байна


Японы эрдэмтэд урьд өмнө мэдэгдээгүй халдвар үүсгэсэн шинэ өвчнийг илрүүлжээ. Судлаачид илрүүлж чадсан “Йезо” нэртэй шинэ вирус хачигт хазуулснаар халдварладаг болох нь тогтоогдсон байна. Судалгааны үр дүн “Nature Communications” сэтгүүлд нийтлэгджээ. 2014 онд Японд үл мэдэгдэх эмгэг төрүүлэгчтэй халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн. Харин 2020 онд үүнтэй төстэй долоон өвчтөн эмнэлэгт хүргэгдэж байв. Өвчний шинж тэмдэг нь халууралтаар тодорхойлогддог бөгөөд өвчтөнүүдийн цусан дахь лейкоцит болон ялтсын тоо буурдаг. Японы эрдэмтэд хоёр өвчтөний цусны дээжээс вирусийг ялган авч, судалсан байна. 

Өвчтөний цуснаас “Ortonairovirus” омгийн өмнө нь мэдэгдэж байгаагүй эмгэг үүсгэгчтэй байгаа нь тодорхой болжээ. 2019 онд хачигт хазуулсны дараа халуурсан хоёр өвчтөн Хоккайдо арлын эмнэлэгт хүргэгдсэн байна. Цусны шинжилгээнээс хачигт хазуулсан хүмүүсээс үл мэдэгдэх вирус илэрсэн нь тогтоогджээ. Үүний дараа эрдэмтэд 2014 оноос хойш дээрхтэй төстэй өвчтөнүүдийн цусны дээжийг дахин шинжилсэн байна. Судлаачид “Йезо” вирусийн халдвар авсан долоон тохиолдлыг тогтоожээ. 

Вирусийн гарал үүслийг тогтоохын тулд эрдэмтэд орон нутгийн зэрлэг ан амьтнаас авсан дээжийг шинжилсэн аж. Вирусийн гол үүсгэгч хачиг гэдгийг тогтоожээ. Мөн вирусийн эх үүсвэрийг олох зорилгоор судалгаа хийхэд Японы хойд нутгуудаар тархсан гурван зүйл хачигт “Йезо” вирусийн РНХ бийг тогтоосон байна. Түүгээр зогсохгүй тус нутгуудад амьдардаг буга, элбэнх зэрэг амьтдаас вирусийн эсрэг биет илэрчээ. Түүнчлэн эрдэмтдийн анхааруулж байгаагаар тус өвчин Хоккайдогоос гадна ч тархсан байж болзошгүй тул олон улс анхаарал хандуулах нь зүйтэй юм.


0
0
0
0
1
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна