Дэлхийд хүнсний үнэ урьд өмнө байгаагүйгээр нэмэгджээ


Дэлхийн хүнсний үнийн индекс нэг жилийн хугацаанд 27 хувиар өссөн нь сүүлийн 40 жилд тохиогоогүй үзэгдэл болжээ. INFOLine мэдээлэл, дүн шинжилгээний агентлагийн ерөнхий захирал Иван Федяков Ura.ru сайтад өгсөн ярилцлагадаа энэ тухай ярьсан байна. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний үнэ хоорондын хамааралтай холбоотой гэж мэргэжилтэн тайлбарлав. Жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүүний үнэ нэмэгдээд зогсохгүй тэжээл, бордооны үнэ өсөж байгаа нь үнийн өсөлтийг өдөөж байгааг сануулаад иргэдийн худалдан авах чадвар хязгаартай тул нэгэн цагт өсөлт саарна гэдгийг онцолжээ. ОХУ-д жимс, хүнсний ногооны үнэ дунджаар 0.3 хувиар өссөний дотор төмсний үнэ 1.77 хувиар нэмэгджээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна