Эко хэрэглээг эрхэмлэгчдэд дуулгах таатай мэдээ “Bolorjin Eco Soap”


Эзэгтэй та одоог хүртэл өнгийн хийц, сайхан үнэр, брендийн шошгоос нь болж химийн найрлагатай бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байгаа юм биш биз?

Эдгээр бүтээгдэхүүнүүд арьс, амаар дамжин бидний эрүүл мэндийг эрсдэлд оруулж буйг дэлхий нийтээр ойлгож, химийн найрлагатай бүтээгдэхүүнүүдээс эрс татгалзан байгалийн гаралтай эрүүл эко бүтээгдэхүүнийг эрэлхийлж хэрэглэдэг болж байна.

Тэгвэл эрүүл амьдралын хэв маяг, эко хэрэглээг эрхэмлэдэг танд дуулгах таатай нэгэн мэдээ байна. Энэ бол “Bolorjin Eco Soap”.Савангийн хэрэглээний хуучин хэв маягийг эвдэн, байгальд ээлтэй эко бүтээгдэхүүнүүдийг шинэлэг, өнгөлөг загвартайгаар сэтгэлээсээ урлаж монголчууддаа түгээж байгаа хамт олон болох “Bolorjin Eco Soap”-ийг бид энэ удаагийн “Зөвлөгөө” буландаа онцоллоо. Ингээд та бүхэндээ “Bolorjin Eco Soap” брендийн гар аргаар, сэтгэлээ шингээн бүтээсэн онцлох бүтээгдэхүүнээс танилцуулж  байна.

  • “АЯГА УГААГЧ” эко саван

Гэрийн эзэгтэй нарт маань тулгардаг хамгийн том бэрхшээл бол яахын аргагүй аяга угаахад гар хуурайшиж, хагараад байдаг шүү дээ. Тэгвэл “Bolorjin Eco Soap”-ийн аяга угаагч эко саван нь монгол малын цэвэршүүлсэн тос болон хүнсэнд хэрэглэдэг аюулгүй тосны орц найрлагатай гар аргаар хийдэг, ямар ч химийн найрлага, өнгө, үнэр ороогүй, цэвэр байгалийн гаралтай түүхий эдээр бүтээгдсэн гэдгээрээ онцлог.

Аяга угаагч савангийн төрлүүд нь бүгд өөрийн гэсэн ариутгах, цэвэрлэх үйлчилгээг үзүүлдэг бөгөөд,  

-Хужиртай  /Хужир нь эвгүй үнэрийг арилгах, өөх тос задлах, шилэн эдлэлийг цэвэрлэхэд тохиромжтой байдаг./

-Гангатай /Ганга нь нян устгах үйлчилгээтэй тул эрүүл мэндэд онцгой ач тустай./

-Овъёостой / Овъёос нь эмзэг экзим харшилтай арьстай хүн хэрэглэхэд нэн тохиромжтой./

-Синамонтой /Синомон нь хөгц мөөгөнцрийг устгах, ариутгах, эвгүй үнэрийг дарах үүрэгтэй. /

-Кофетой /Кофены нунтаг нь өөх тосыг задлах, үнэр арилгах үүрэгтэй./  таван төрлийн сонголтуудтай.

АЯГА УГААГЧ ПОРЛОН

Мөн “Bolorjin Eco Soap”, “Бос Гэрэлт Хайр” ТББ-ийн бүсгүйчүүд хамтран гэртээ хүүхдээ асарч байгаа залуу ээжүүдэд санхүүгийн бага гэсэн дэмжлэг үзүүлэх зорилгоор Солонгос улсаас оруулж ирж байгаа зориулалтын маш сайн чанарын утсаар аяга угаагч порлонуудыг хийж байгаа юм байна.  

  •  “ГАР УГААХ ГЛИЦЕРИНТЭЙ” эко саван

Бид Ковид-19 цар тахалтай холбоотой гараа байнга угааж байгаа ч халдваргүйжүүлэх үйлчилгээтэй савангууд гар хуурайшуулах, хүүхдүүд олон дахин гараа угаахаас залхах, төвөгшөөх зэрэг асуудал даган гарч ирж байна. Тэгвэл “Bolorjin Eco Soap” гар зөөлрүүлэгч глицеринтэй савангуудаа содон, сонирхолтой, санаанд багтамгүй өнгө, загвартайгаар урлан хэрэглэгчдийнхээ гар дээр тавиад удаагүй байгаа ба олон хэрэглэгчдийн талархлыг хүлээгээд байгаа юм.

  • Адууны тостой нүүр арчилгааны саван

“Bolorjin Eco Soap”-ийн дараагийн онцгой бүтээгдэхүүн бол Монголын хамгийн анхны 22 төрлийн эмийн ургамал болон адууны тосыг хослуулан гаргаж авсан саван юм.  Адууны тос нь арьсыг дээд зэргээр чийгшүүлж арьсыг нөхөн сэргээж чаддагаараа маш их алдартайг манай бүсгүйчүүд  мэдэх биз. Гадны улс орнууд арьсаар түрхдэг эм ч гэж нэрлэдэг шүү дээ.

  • Бие арчилгааны саван

Уг саван нь Увс аймгийн давст сумын нутагт орших Шүдэн уулын ягаан давсны орцтой ба хүний биед хэрэгцээтэй Магни, Төмөр, Цайр, Кальци зэрэг 92 төрлийн эрдэс бодисыг агуулдаг.

  • Ажлаал ядаргааг тайлах
  • Биед хуримтлагдсан бохирдлыг тайлах
  • Арьсыг гуужуулах
  • Арьсны нүхжилтийг багасгах зэрэг олон талын ашиг тустай бол
  • Дизайн саван

Уг саван нь сүүлийн үеийн гар аргаар хийгддэг савангуудын шинэ хэлбэр маяг болох CP (хүйтэн аргаар гаргаж авдаг саван) аргаар хийгддэг юм. Өдгөө урлаг болон хөгжиж буй энэ аргаар байгалийн дүр зургийг илэрхийлж болдгоороо давуу. Энэ төрлийн савангууд нь ихэвчлэн бие угаахад тохиромжтой байдаг. 


  • ЭКО ХАТУУ ШАМПУНЬ

Хэрэглэгч нарын таашаалд ихээхэн нийцээд байгаа “Bolorjin Eco Soap”-ийн дараагийн бүтээгдэхүүн бол үс уналт, үс хугаралт, үсний өнгө алдалт, үс халцралтын эсрэг бүтээгдсэн ЭКО ХАТУУ ШАМПУНЬ юм. Энэхүү шампунийг халгай, ганга, хужир, чацарганатай гэх 4 төрлөөр хийж байгаа бөгөөд мөн хэрэглэгчдэдээ зориулан технологийг нь зааж өгч байгаа юм байна.

Бүсгүй та өөрийн төрөлх гоо үзэсгэлэнгээ тодотгон, эрүүл хэвээр нь хадгалахад тань туслах Монгол бүсгүйчүүдийн сэтгэл, хөдөлмөрөө шингээн бүтээсэн эко савангуудаас худалдан авалт хийгээрэй.

Мөн та дэлгэрэнгүй мэдээлэл авах бол “Bolorjin Eco Soap”-ийн пэйж хуудастай нэгдээрэй.

https://www.facebook.com/Bolorjin-Eco-Soap-105092818546878/

 

 


13
16
0
13
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 223.28.241.100
    2021/10/09

    Адууны тостой саванг хэрэглэснээс хойш нүүх хураашгүй нүүр угаагч хөөс хэрэглэхээ больсон. Баярлалаа ????????

    Хариулах
  • 103.26.193.152
    2021/10/09

    Hereglej uzsen. Mash goy buteegdehuun shu

    Хариулах