“Financial Times”: Шатдаг хийн үнэ буурсан нь В.Путины үгтэй холбоотой


ОХУ ­-ын Ерөнхийлөгч Владимир Путин эрчим хүчний үнийг тогтворжуулахад бэлэн байгаа тухай мэдэгдэл хийсний дараа дэлхийн зах зээлд шатдаг хийн үнэ буурсан байна. Энэ тухай “Financial Times” сонины нийтлэлд дурджээ. “Шатдаг хийн зах зээлийн үнэ өнгөрсөн лхагва гарагт Оросын төрийн тэргүүн В.Путин мэдэгдэл хийсний дараа огцом буурсан. Тэрбээр, ОХУ эрчим хүчний үнийн хурдацтай өсөлтийг тогтворжуулахад бэлэн байгаа гэв. Эрчим хүчний үнэ нэмэгдэх нь ажил үйлдвэрийг үйл ажиллагааг доголдуулж, инфляцыг огцом өсгөх аюултай” гэж нийтлэлд онцлов. Лхагва гарагт Европын түүхий эдийн биржийн арилжаанд 1000 шоо метр шатдаг хийн үнэ анх удаа 1900 ам.долларыг давж түүхэн дээд амжилт тогтоосон.

Дараа нь ханш 600 ам.доллароор буусан аж. Мөн лхагва гарагт дэлхийн эрчим хүчний зах зээлийн төлөв байдлын талаар хийсэн уулзалтын үеэр Оросын удирдагч Европын эрчим хүчний зах зээлд үүсээд буй хүнд нөхцөл байдлыг онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр, “бодлогогүй хийсэн хатуу ширүүн үйлдэл” нь ноцтой тэнцвэргүй байдалд хүргэсэн гэнэ. Өнгөрсөн лхагва гарагт В.Путин эрчим хүчний асуудлаар уулзалт хийсэн. Уулзалтын үеэр тэрбээр Европт үнэ өсөж буйтай холбоотойгоор хийн нийлүүлэлтээ нэмэгдүүлэх санаачилгыг дэмжсэн байна. Гэхдээ Европын Холбооны спот захаар бус зөвхөн СанктПетербургийн биржээр дамжуулан нийлүүлэх ёстой.

 Ингэхдээ зах зээлийн эрэлт хэрэгцээг өөртөө хохирол учруулахгүйгээр хангах шаардлагатай байгааг В.Путин цохон тэмдэглэжээ. Тэрбээр хийг биржээр арилжаалах саналыг дахин хэлэлцэх шаардлагатай гэдэгтэй санал нэгдсэн байна. 

Оросын Засгийн газрын дэд тэргүүн Александр Новак Европт үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар хийж, ашиглалтад оруулахаар хүлээгдэж байгаа “Хойд урсгал 2” шатдаг хий дамжуулах хоолой нь Европын зах зээлийг тогтворжуулахад тусална гэв. Орос улс Европт хийн хямралаас гарахад нь туслах саналыг “Bloomberg” мөн тайлбарлав. Сэтгүүлчдийн бичснээр, В.Путин газрын тос, байгалийн хийгээр ОХУ дэлхийн их гүрэн болох хөшүүргийг ашиглах зөв мөчийг сонгосон гэнэ. Өчигдөр буюу аравдугаар сарын 7­нд Европын зах зээлд мянган шоо метр шатдаг хийн үнэ 1000 ам.доллароос доош болж хямдарлаа. Үүнийг Лондоны ICE Futures түүхий эдийн биржийн арилжаа нотлов.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна