АНУ болон БНХАУ-ын удирдагчид он дуусахаас өмнө уулзаж магадгүй


АНУ-­ын Ерөнхийлөгч Жо Байден болон БНХАУ-­ын дарга Ши Жиньпин нар оны эцэс хүртэл уулзалт зохион байгуулах зарчмын тохиролцоонд хүрсэн тухай Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлчдэд уламжлав. Уг шийдвэрийг Цюрихт болсон Жо Байдены үндэсний аюулгүй байдлын талаарх зөвлөх Жейк Салливан болон Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн Ян Чежи нарын хэлэлцэрийн дараа гаргасан байна. 

Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки хоёр орны төрийн тэргүүний уулзалт хэзээ, ямар форматаар явагдах нь одоогоор тодорхой болоогүй гэж мэдэгдэв. Сүүлийн үед Бээжин Тайвань улсын агаарын орон зайд урьд өмнө байгаагүй олон тооны сөнөөгч онгоцоо илгээсэн. Энэ нь АНУ ­ын Төрийн нарийн бичгийн дарга Тони Блинкен болон Байдены засаг захиргааны бусад албан тушаалтнуудын хурц шүүмжлэлийг дагуулсан юм. Мөн Тайванийн Батлан хамгаалахын сайд Чиу Куо Чен аралд сүүлийн 40 жилд тохиолдоогүй хамгийн том дайн гарах эрсдэл бий болсон хэмээн мэдэгдсэн аж. Бүс нутаг дахь нөхцөл байдал хамгийн сүүлд 1996 онд хурцдаж байв. Тэгэхэд Тайвань улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Бээжин пуужингийн туршилт явуулж, АНУ нисэх онгоц тээгч хөлөг онгоцоо бүс нутаг руу илгээж байжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна