Тоёота” компани “Тундра”-гийн шинэ загварыг танилцууллаа


Японы автомашин үйлдвэрлэгч “Тоёота” компани алдарт “Тундра” загварын пикапын шинэ үеийг танилцууллаа. “Тундра”-гийн одоогийн загвар 14 жилийн турш үйлдвэрлэгдсэний эцэст дараагийн үедээ зам тавьж өглөө. Гурав дахь үеийн “Tundra” “Land Cruiser 300”-тай адил GA-F платформ дээр суурилсан. Шинэ пикап 5.7 литрийн багтаамжтай найман циллиндр бүхий хүчтэй хөдөлгүүрийг тэтгэвэрт гаргаж, үүний оронд битурботой 3.4 литрийн багтаамжтай V6 мотортой болов. 

“Тундра” 2021 оны эцсээр Америкийн дилерүүдэд очно. Одоогоор үнэ нь тодорхой болоогүй ч урьдчилсан таамгаар шинэ загвар 36-60 мянган ам.долларын үнэтэй байх гэнэ. Автомашиныг Техас дахь “Тоёота”-гийн үйлдвэрт угсарна. Уг үйлдвэрт мөн 2022 онд гаргахаар төлөвлөж байгаа бартаа туулагч “Sequoia” жийпний шинэ загварыг угсрахаар төлөвлөжээ. “Тоёота” хойд Америкийн зах зээлд “Tundra” болон “Tacoma” гэсэн хоёр төрлийн пикапыг нийлүүлдэг


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна