Тайсон Фьюри Лас-Вегаст ялалт байгууллаа


Мэргэжлийн боксын хүнд жингийн WBC холбооны дэлхийн аварга Тайсон Фьюри экс дэлхийн аварга Деонтей Уайлдерийг яллаа. Тоглолт өчигдөр ЛасВегас хотын “T-Mobile Arena”-д боллоо. Т.Фьюри тоглолтын 11 дэх раундад өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулж аваргын бүсээ хамгаалсан байна. Ингэснээр тэрбээр мэргэжлийн боксын рингэнд 31 дэх ялалтаа байгуулснаас 22-т нь хүнд цохилтоор өрсөлдөгчөө буулган авсан. Нэг ч ялагдаж үзээгүй. Д.Уайлдерийн хувьд хоёр удаа ялагдал хүлээгээд байгаа бөгөөд хоёуланд Тайсон Фьюрид хүнд цохилтоор хожигдлоо.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна