А.Ариунзаяа: Жишиг цалинг архивын баримтаар нотлогдох боломжгүй тохиолдолд хэрэглэнэ


А.МӨНХЖИН

Тэтгэвэр тогтооход баримтлах ажил мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг шинэчлэн баталсан . Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа.

-Жишиг цалин гэж ямар цалинг хэлээд байна вэ?

 -Жишиг цалин гэж даатгуулагч, иргэний 1995 оноос өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын болон санхүүгийн баримтаар нотлогдохгүй байгаа үед Үндэсний ажил мэргэжлийн ангилал ба тодорхойлолтыг үндэслэн тэдгээр ажил мэргэжилд дүйцүүлэн тооцохоор тогтоосон цалингийн хэмжээ гэж ойлгож болно. Харин ажил, мэргэжил гэж юу вэ гэхээр тэтгэвэр авагч, даатгуулагч, иргэний хөдөлмөрийн д эвтэр, архивын лавлагаа, шүүхийн шийдвэрт бичигдсэн ажил, албан тушаалыг “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт ”ҮАМАТ”- 08”-ыг баримтлан үндсэн 10 бүлгээр тодорхойлсон ажил, албан тушаал гэж ойлгоно. Жишээ нь, их, дээд болон дунд сургуулийн багш, ажилтнууд, эмч, эмнэлгийн ажилтнууд “Мэргэжилтэн” гэх бүлэгт хамаардаг.

-Энэ асуудлыг ямар хуулиар зохицуулж байгаа вэ?

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно” гэж заасан. Мөн “Даатгуулагч сар бүр шимтгэл төлж байсан бол долоон жилийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын нийлбэрийг мөн хугацаанд шимтгэл төлсөн нийт сарын тоонд хуваана” гэж заасан байгаа

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоолгох иргэд шимтгэл төлж ажилласан байдлаас хамааран дээр дурдсан заалтын дагуу долоон жилийн цалингаа 1995 оноос өмнөх цалингаас сонгох тохиолдол ч гарч байна. Гэтэл нийгмийн шилжилтийн үед цалингийн мэдээлэл бүхий архивын баримт, бичиг олдохгүйгээс дараалсан долоон жилийн цалинг сонгож чадахгүйд хүрдэг. Тиймээс 2015 онд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд “Даатгуулагчийн 1995 оноос өмнөх үеийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотл огдох боломжгүй тохиолдолд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг харгалзан нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан ажил, мэргэжлийн жишиг цалинд үндэслэн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлж болно” гэж заасны дагуу анх 2016 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд болон Хөдөлмөрийн сайд нар хамтран баталж, мөрдөж ирсэн. Харин энэ оны есдүгээр сард манай яам жишиг цалинг шинэчлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүллээ.

-Ажил мэргэжлийн жишиг цалингийн хэмжээг ямар тохиолдолд хэрэглэх вэ? Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-­Ажил мэргэжлийн жишиг цалинг 1995 оноос өмнөх үеийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлого нь архивын баримтаар нотл огдох бол омжгүй тохиолдолд даатгуулагчийн тэтгэвэр тогтоолгох сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлоход хэрэглэнэ. 

Жишээ нь, сургуульд багшаар ажиллаж байсан даатгуулагч 1988­1994 оны хооронд ажиллаж, авсан цалин хөлсөөрөө тэтгэвэр тогтоолгохоор сонгожээ гэж бодъё. Гэтэл даатгуулагчийн 1990 оны 9­11 сард авч байсан цалин хөлс нь архивт байхгүй, санхүүгийн баримтаар нотлогдохгүй байгаа бол “Үнд эсний ажил, мэргэжлийн ангилал ба тодорхойлолт ”ҮАМАТ”­08”­ ын “Мэргэжилтэн” бүлэгт хамааруулан 1990 оны 9­11 сарын цалин хөлсийг дээрх шийдвэрийн дагуу сарын 650 төгрөгөөр дүйцүүлэн тооцож, сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тодорхойлон тэтгэврийг тогтоож олгоно гэсэн үг.-Хугацааны хувьд яагаад 1995 он хүртэл гэж зааглаж байгаа юм бол?

­-Нийгмийн даатгалын тухай хуулиуд 1994 онд батлагдаж, 1995 оны 1 дүгээр сарын 1­ний өдрөөс эхлэн хэрэгжиж, мөрдөгдөж эхэлсэн. Тэгэхээр 1995 оноос эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөх харилцаа үүсч, ажил олгогч нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан өгч эхэлсэн учраас 1995 оноос хойших хугацааны цалин хөлсний лавлагаа нийгмийн даатгалын холбогдох архиваас гаргадаг.

-Жишиг цалингаас гадна сүүлийн үед иргэд олон нийтийн хамгийн их асууж байгаа зүйл бол ковид тусаад гэрээр эмчлүүлж байгаа иргэн листний мөнгө авах уу гэдэг асуулт. Энэ талаар нэгдсэн мэдээлэл өгөхгүй юу. Ямар эрх зүйн үндэслэлээр яаж олгох вэ?

­-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 17 зүйлийн 1­д зааснаар ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй.

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг хэрхэн авах вэ?

­-Энэ тэтгэмжийг авахын тулд дээр дурдсан шимтгэл төлсөн болзол хангасан байхаас гадна “Эмнэлгийн хуудас олгох, хянах журам”­ ын дагуу эмнэлгийн хуудсаа эмнэлгийн байгууллагаар бичүүлсэн байх ёстой. 

Өөрөөр хэлбэл, бидний яриад байдаг лист шүү дээ. Иргэд лист гэж нэг тусдаа, хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж гэдгийг нэг тусдаа ойлгоод байна. Энэ нь нэг нь хуулийн хэллэг, нөгөө нь ярианы хэллэгээр яриад байгаа нэг л зүйл. Коронавирус халдварын улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэн, даатгуулагч нь эрүүл мэндийн байгууллагаас эмнэлгийн хуудас авч албан журмын даатгуулагч бол өөрийн ажил олгогчид, сайн дурын даатгуулагч бол харьяа аймаг, дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандан хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах боломжтой.

-Ковид тусаад гэртээ байгаа хүмүүс тэтгэмж авах уу? ­

-Даатгуулагч эмнэлэгт хэвтэн ор хоногоор эмчлүүлс эн болон эрүүл мэндийн байгууллагад бүртгүүлэн гэрээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан тохиолдолд эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан хугацааны эмнэлгийн хуудсыг авсан бол хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авна.

- Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг хэдэн хувиар бодож олгодог вэ? ­

-Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг шимтгэл төлж ажилласан хугацаанаас хамааран сүүлийн бүтэн ажилласан гурван сарын хөдөлмөрийн хөлсний дундажаас 50 хувь, 55 хувь, 75 хувиар тус тус бодож олгоно.

-Эмнэлгийн хуудсыг цахимжуулах ажил хийгдэж байгаа юу?

­-Энэ ондоо багтааж цахимжуулахаар ажиллаж байна. Мөн салбарынхаа хэмжээнд бусад цахимжуулалтын ажлаа ч эрчимжүүлж байгаа. Ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд ил тод, нээлттэй, түргэн шуурхай хүргэх юм.


2
0
0
2
0
1

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна