The Sun: Оросын тагнуулчид “AstraZeneca” вакцины тухай мэдээллийг хулгайлсан


“Засгийн газар кибер халдлага болон оюуны өмчийн хулгайтай холбоотой ямар ч мэдээллийг зүгээр өнгөрүүлэхгүй” хэмээн Их Британийн Ерөнхий сайдын төлөөлөгч “The Sun” сонинд гарсан мэдээлэлд хариулт өгчээ. Тэрбээр тусгай албаны үйл ажиллагаатай холбоотой асуултад хариу өгөхгүй гээд, ОХУ-ыг ямар нэгэн зүйлд буруутгасангүй. 

“The Sun” сонин Оросын тагнуулчид “AstraZeneca” компанийн бүтээсэн “Ковид-19”-ийн эсрэг вакцины үйлдвэрлэлийн томъёог хулгайлсныг, дараа нь түүнийг “Cпутник V” вакциныг үйлдвэрлэхэд ашигласан тухай мэдээлсэн. Мэдээлэлд дурдсанаар, энэ тухай тусгай алба саяхан Их Британийн Засгийн газарт мэдэгдсэн байна. Британийн болон Оросын вакцин хоёулаа аденовирусийн аргаар гаргаж авсан бөгөөд бүтээх арга нь төстэй. Гэхдээ “AstraZeneca”-гийн “Cпутник V” вакцинааас ялгаатай нь шимпанзе сармагчны аденовирусийн үндсэн дээр боловсруулагдсан. “Спутник V” ОХУ-д 2020 оны наймдугаар сард, “AstraZeneca” Их Британид арванхоёрдугаар сард тус бүртгэгдсэн. Өнгөрсөн онд барууны орны тусгай албад вакцины талаарх мэдээлэл авахын тулд Оросын хакерууд кибер халдлага хийсэн гэж мэдэгдэж байв. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков дээрх мэдээлэлтэй холбоотой тайлбар хийж, “The Sun” сониныг шинжлэх ухааны бус хэвлэл гэж онцолжээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна