“Улаанбаатар” олон улсын кино наадам болно


Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон улсын кино наадмыг аравдугаар сарын 18-24-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн “А” зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног “Нээлтийн кино”, “Олон улсын кино хөтөлбөр”, “Монгол киноны хөтөлбөр”, “Үзэхийн хязгаар” хэсгээр үзүүлэхээр бэлтгэжээ. Наадмын үзвэр болон “Кино форум” Тэнгис кино театрт зохион байгуулах бөгөөд наадмын дэлгэрэнгүй хөтөлбөр, кино танилцуулга болон “Кино форум”, “Авдраа уудал” сургалтанд бүртгүүлэх мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn вэб хуудсаар орж авах боломжтой юм байна.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна