Панжширд энгийн иргэдийг олноор нь булсан хэд хэдэн газрыг олж тогтоов


Афганистан улсаас Тажикстанд суух Элчин сайд Мухаммад Захир Акбар Панжшир мужийн нутаг дэвсгэрт 400 гаруй хүнийг цогцсыг булсан хэд хэдэн газар олдсон тухай мэдэгджээ. “Нутгийн нэгэн иргэн талибууд ямар ч шүүхгүй, байцаалтгүй 400 гаруй хүнийг буудан хороосон гэдгийг надад өчигдөр мэдээлсэн. Миний төрж өссөн нутагт хэт даврагчид 13 эрэгтэйг хороож, нүхэнд булсан байна. Тэдний хэнд ч буу, зэвсэг байгаагүй. Бүгд тариачид байсан” хэмээн ярьжээ. Тэрбээр сэтгүүлчдэд хэд хэдэн зураг харуулж, энэ бол Афганистаныг булаан эзэлсэн “Талибан” хөдөлгөөний цэргийн гэмт хэргийн нотолгоо гэв. 

Тажикстаны депутат Саиджапар Осмонзода бүх материалыг НҮБ болон бусад олон улсын байгууллагад илгээхийг санал болгожээ. Энэ сарын 8-нд “Талибан” хөдөлгөөний Панжшир муж дахь албаны төлөөлөгч Мавлави Ого Мир хүмүүсийг олноор булсан газар олдсон, тэнд Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронтын гурван дайчны цогцос байсан гэж мэдэгдсэн. Есдүгээр сарын эхэнд “Талибан” хөдөлгөөн Афганистаны үндэсний эсэргүүцлийн фронт хамгаалж байгаа Панжшир хотыг өөрсдийн хяналтад авснаа зарласан. Афганистанд энгийн иргэдийг шүүхгүйгээр цаазалж байгааг олон улсын байгууллагууд ч мэдээлж байв.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна