В.Путин Наталья Поклонскаяг Элчин сайдаар томилов

Admin
Өчигдөр 10 цаг 15 минут

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Наталья Поклонскаяг Кабо-Верде улсад суух Элчин сайдаар томилсон байна. Энэ тухай Кремлийн тэргүүний тушаалыг өчигдөр нийтэлжээ. Өмнө нь наймдугаар сарын 27-нд Төрийн думын Олон улсын асуудал эрхэлсэн хороо Н.Поклонскаяг КабоВердед Элчин сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үеэр Н.Поклонская дипломат алба хаших сонирхолтой гэдгээ илэрхийлсэн билээ. 

Наталья Поклонская Төрийн думын депутат байсан. 2014 оны тавдугаар сард Крым улсын прокуророор томилогдож ажилласан. Тухай үед цахим ертөнцөд “Царайлаг прокурор” хэмээн алдаршиж байсан аж. Кабо-Верде нь Баруун Африкт Атлантын далайд оршдог жижигхэн арал улс. Португалийн колони байгаад 1970-аад онд тусгаар тогтнолоо зарлажээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 172.58.89.165
    Өчигдөр

    Ах өөрөө хаяа тийшээ очиж, цохих юм байна.

    Хариулах
    • 202.21.117.98
      Өчигдөр

      kkkkkkkkk