Дэлхийн загварын ертөнцөд хүлээн зөвшөөрөгдөж буй Монгол охин


А.МӨНХЖИН

Загвар өмсөгч, мисс Ж.Энэрэл дэлхийн загварын ертөнцөд өсөх ирээдүйтэй загвар өмсөгч хэмээн үнэлэгдэж байна. Тэрээр Германы “Mirrrs” агентлагтай гэрээ байгуулан ажиллаж загварын томоохон агентлагуудаас санал хүлээн авсаар байгаа аж. Ж.Энэрэл Монголын загвар өмсөгчдөөс хамгийн анх Нью-Йорк, Парис, Миланы загварын шоунуудад оролцож, амжилт гаргасан загвар өмсөгч юм. Түүнийг 14 настайд ээж нь “Торго” загварын агентлагт элсүүлсэн бөгөөд багш , менежерүүд нь түүнийг гялалзсан ирээдүй хүлээж байгааг хэлж байжээ. Ж.Энэрэл 17 настайдаа “Говь” ХК-тай гэрээ байгуулж байв.

2012 онд “Face of Mongolia” тэмцээний тэргүүн байр, “Asia’s new star model contest” тэмцээнд II байр, “Miss Model of the World Mongolia” тэмцээнээс I байр, “Miss World Mongolia” тэмцээнд II байранд шалгарч байсан юм. 2021 онд Mercedes Benz C-Class (w206) машин, Их Британийн алдарт Alexandr McQueen брэндийн нүүр царайгаар тодроод байгаагаас гадна дэлхийн алдартай томоохон брэндүүдийн хувцсыг амилуулсаар байна.

Одоо Ж.Энэрэл Берлинд суурьшин, тансаг зэрэглэлийн хувцас загварын (high fashion model) зэрэглэлтэй загвар өмсөгчөөр ажиллаж, саяхан Милан, НьюЙорк, Парисын агентлагуудтай гэрээлжээ. Мөн “Vogue Germany” сэтгүүлд гарснаасаа хойш Alexander McQueen, Balenciaga, Hermes зэрэг брэндүүдээс санал хүлээн авсан байна. Өнөөдөр тэрээр Нью-Йоркийн “New York Model Management”, Парисын “Oui Management”, Миланы “Special Management”, Лондоны “M + P Models”, Хамбургийн “Mirrrs Models”, Ослогийн “i-d studio”-г төлөөлдөг дэлхийн өндөр зэрэглэлийн загвар өмсөгч болон гялалзаж байна.



3
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна