Маргааш зах, худалдааны төвүүд ажиллахгүй, согтууруулахгүй ундаа худалдахгүй


Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг буюу УИХ-ын 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал авах хяналтын тооллого хийхтэй холбогдуулан аравдугаар сарын 16-ны бямба гарагт нийслэлийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамж гарлаа.

Уг А/785 тоот захирамжид:

  • Соёл, урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахгүй байх
  • Гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүдийн тухайн долоо хоногийн амралтын өдрийг сонгуулийн санал авах өдөрт шилжүүлэхийг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад даалгасан байна.

Түүнчлэн холбогдох хууль, журам, Сонгуулийн ерөнхий хорооноос тавьсан шаардлагыг хангаж, коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах, сонгуулийн хороо, санал авах байрны хэвийн ажиллах нөхцөл, бололцоог бүрдүүлэх зорилгоор телефон утас, цахилгаан эрчим хүч, усан хангамжаар тасралтгүй, найдвартай хангахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгов. 

 


0
0
0
0
0
2

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.46
    2021/10/18

    Гулгаа массаж яах бол

    Хариулах
  • 103.212.118.46
    2021/10/18

    Бэлгийн замын халдварт өвчин ч тусахгүй

    Хариулах
  • 103.212.118.46
    2021/10/18

    Хүн нэгээс илүү хүнтэй сексдэх ёсгүй. Хэрвээ орвол хордоод сонирхолгүй болно. Тайчдаг баар олон эмэгтэй бүжиглэж байгаа учраас хорддог. Вип тайчдаг баар

    Хариулах