Шатсан “Bugatti Chiron”-ыг 345 мянган ам.доллараар худалдана


“Cop art” онлайн худалдаанд хар-улаан өнгөтэй  2019 онд үйлдвэрлэгдсэн “Bugatti Chiron” автомашиныг 345 мянган ам.доллароор зарахаар тавьсан байна. Тансаг зэрэглэлийн дэлхийн хамгийн үнэтэй автомашины нэгд тооцогддог уг тэргийг хямд үнэлсэн нь гаднах төлөв байдлаас нь үүдэлтэй аж. Хэсэг хугацааны өмнө автомашин галд өртсөн бөгөөд энэ үеэр их биеийн нэлээд хэсэг нь гэмтжээ. Гэсэн ч худалдагч гиперкарын техникийн бүрэлдэхүүн хэсгүүд хэвээр үлдсэн гэдэгт итгэлтэй байна. Шинэ “Chiron” өнөөдөр доод тал нь 2.9 сая ам.долларын үнэтэй байдаг аж. 

Гэрэл зургаас харахад автомашины зүүн талын хаалт, капот, түүнчлэн жолоочийн хаалга, урд шилийн зарим хэсэг галд өртжээ. Автомашины гадны хэсэгт ихээхэн хохирол учирсан ч “Bugatti”-ийн техникийн бүрэлдэхүүн хэсэг, түүний дотор хөдөлгүүр нь бүрэн бүтэн хэвээр байна гэж худалдагч баталж байна. “Bugatti Chiron” автомашин нь найман литрийн багтаамжтай W16, дөрвөн турбо бүхий 1500 морины хүчтэй хөдөлгүүртэй. 100 км/цаг хурдыг ердөө 2.5 секундын хугацаанд авна. Цагт 420 км хүртэл хурдлах чадвартай.


0
0
0
1
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна