Элтон Жон 60 жилийн турш шилдэг аравт орлоо


Их Британийн алдарт дуучин, хөгжмийн зохиолч Сэр Элтон Жон 60 жилийн турш дуу нь Их Британийн чартын шилдэг аравт шалгарсан анхны хөгжмийн зохиолч болжээ. “Official Charts” компанийн мэдээлснээр, 74 настай Элтон Жоны Косово гаралтай Их Британийн дуучин Дуа Липатай хамтран дуулсан “Cold Heart” дуу ийн дээд амжилт тогтооход нөлөөлжээ. Энэ оны наймдугаар сарын 13-нд гаргасан уг дуу өдгөө Британийн чартын хоёрт бичигдэж байна. Ийнхүү Элтон Жон 50 жилийн турш Их Британийн шилдэг дуучны жагсаалтын эхний аравт бүтээл нь орж байсан Элвис Пресли, Шер, Клифф Ричард, Майкл Жексон болон Дэвид Боуи нарын амжилтыг эвджээ.


0
0
0
0
0
0

Холбоотой мэдээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна